Биеэ үнэлэгчдийн чаат байгуулаад бүх насаараа хоригдох ял сонсов

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Филиппиний шүүх Шведийн хоёр иргэнийг насанд хүрэгчдэд зориулсан чаат ажиллуулж байсан гэсэн үндэслэлээр бүх насаар нь хорих ял ногдуулжээ. Хэрэгтнүүд насанд хүрэгчдэд зориулсан видео чат ажиллуулж, филиппин охидыг гадаадын иргэдэд зуучлан биеийг нь үнэлүүлдэг байжээ. Тэдний гэмт үйлдэлд нь оролцож байсан гурван филиппин иргэнд мөн 20 жилийн ял ногдуулсан байна. Шведүүдэд хорих ялаас гадна тус бүрт нь 1 сая песогийн торгууль хүлээлгэжээ.  Нэг сая песо нь 23 мянган ам.доллартай тэнцдэг юм байна.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
J.Tsengel(66.181.190.175) 2025 оны 03 сарын 13

Tom , jijig , hereg zurchil gehgui huuli ni heregjdeg , heregjuuldeg bol mongol oron , ard tumen ni emh tsegtstei , deg juramtai baih bailaa.

1  |  0
Top