Үндэсний аудитын газраас ажлын төлөвлөгөөний дагуу, Газрын тосны тухай хуулийн 37.1-д заасны дагуу Газрын тосны өртөг нөхөх зардалд баталгаажуулалтын аудит хийхээр болжээ. Аудит хийхтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Оюун сургалт зохион байгуулж, Монголын газрын тосны салбарын өнөөгийн байдал, хууль, эрхзүйн орчин, олон улсын жишгийн талаар мэдээлэл өгсөн байна. Сургалтад аудит хийх Ажлын хэсгийн ахлагч Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг, Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг, Чанарын баталгаажуулалтын албаны дарга, албан хаагчид, аудиторууд хамтрагджээ.
Д.Дорж

Сэтгэгдэл ( 1 )
Аудиторуудын санхүүгиин мэдлэг чадвар маш муу нягтлангуудаас дор байгаад байдаг . Өөрсдиинхөө мэдлэгт анхаарал тавих нь зөв шүү