Тусгай Төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 08

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, элчин сайд хатагтай Мадина Ярбуссиноваг Гадаадын иргэн харьяатын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөрөн хүлээн авч уулзлаа.

ЕАБХАБ-ын тусгай төлөөлөгч Мадина Ярбуссинова нь Монгол Улсад айлчлал хийж хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх талаар эрх бүхий байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хийж байна.

Энэхүү уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газрын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийн талаар танилцуулж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны чиглэл болон холбогдох мэдээллийг өгсөн юм.

Монгол Улс  хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг тогтоох, гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, эрхийг нь хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудыг батлан, олон улсын гэрээ, конвенциудад нэгдэн орсон тухай ГИХГ-ын дарга Д.Мөрөн онцлон дурьдлаа.

 

Д.Амар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top