Монголын Зохиолчдын ээлжит их чуулган Баасан гарагт Хүүхдийн урлан бүтээх төвд болсон. Хот, хөдөөгийн 300 шахам зохиолч оролцож, Удирдах зөвлөлийн ажлын тайланг сонсч, ирэх дөрвөн жилд Зохиолчдын хороог удирдах Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон. Хурлын эхэнд МЗЭ-ийн удирдлагуудаас бурханы оронд одсон Төрийн соёрхолт хүүхдийн зохиолч Ж.Дашдондог, Гавьяат багш Хүүхдийн зохиолч П.Рэнжин нарын 30 гаруй нэрт зохиолчийнхоо нэрсийг дуудаж, тэднийхээ дурсгалыг хүндэтгэсэн юм. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн ажлын тайланд өнгөрсөн дөрвөн жилд орон нутгийн зохиолчдыг түлхүүтэйгээр МЗЭ-ийн гишүүнээр элсүүлж ажилласан хэмээн онцолж байлаа.
Д.Амар

Сэтгэгдэл ( 0 )