Хаалттай хаалганы цаана олон эмэгтэй, олон хүүхэд хүчирхийллийн золиос болж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байгааг бид мэдэхээсээ илүүтэй мэдэхгүй өнгөрөх нь олонтай. Эмэгтэйчүүдийн 86% нь гэр бүлийн хүчирхийлэл буюу эр нөхрийхөө дарамт шахалт, зодолтыг бусдаас нуудаг аж. Харин үлдсэн 14% хувь нь түүнийг тэсдэггүй хэнд ч хамаагүй хэлдэг гэх судалгаа байна.
Манай улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч хийдэл гарч, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр учир дутагдалтай байсан юм. Тиймээс дээрх хуулийг эргэн харж 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, улмаар УИХ-аар батлуулан 2017-ны 02-р сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд өдгөө найман сар болж байна. Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгаж, тэдэнд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд шинээр тусгасан.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 458 буюу 83.2 хувь нь хөнгөн 67 нь хүндэвтэр, 20 нь хүнд, 5 нь онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байгаа аж.
Хүчирхийлэлд өртсөөр атал нөхрийгөө хайртай гэж эндүүрдэг эсвэл өөрчлөгдөнө гэж итгэж найдсаар амиа алдах тохиолдол олонтай бий. Тиймээс хүчирхийлэлд өртдөг ч өөрт нь хайртай гэж эндүүрдэг бүсгүйчүүдэд Paulette Kelly “Цэцэг” шүлгийг зориулж байна. Та яг одоо хүчирхийлэлд өртөж байгаа бол энэ шүлгээс нэгийг ухаарна гэдэгт итгэж байна.
Цэцэг
Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр миний төрсөн өдөр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Бид өнгөрсөн шөнө хэрэлдсэн, энэ нь анхных байв.
Мөн тэрээр намайг гомдоохоор хэрцгий үг их хэлсэн
Би түүнийг харамсаж байгааг мэдэж байна, намайг гомдооно гэж хэлээгүй
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн
Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр ойн баяр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Өчигдөр орой намайг хананд шахаад багалзуурдсан
Энэ хар дарсан зүүд мэт санагдсан
Үнэхээр болсон гэдэгт итгэж чадахгүй байна
Өнөө өглөө босоход хамаг бие маань хөхөрч хөндүүрлэсэн байв.
Гэхдээ тэр харамсаж байгааг би мэдэж байна
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн
Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр эх үрсийн баяр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Өнгөрсөн шөнө тэр намайг дахиад зодсон
Энэ удаа өмнөхөөсөө илүү хэрцгий байлаа
Хэрвээ би түүнийг орхивол, би юу хийх вэ?
Хүүхдүүдээ яах болж байна?
Мөнгөгүй яахав ээ?
Би түүнээс айж байна, орхиж явахаас эмээж байна.
Гэхдээ тэр харамсаж байгааг би мэдэж байна
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн
Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр миний сүүлийн өдөр байлаа.
Энэ өдөр миний ажил явдал болсон
Өнгөрсөн шөнө тэр намайг хөнөөсөн юм.
Тэр намайг үхтэл зодсон
Хэрвээ зориглож чадсан бол...
Зүрхлээд түүнийг орхисон бол...
Өнөөдөр ... би цэцэг авахгүй байсан...
/ Paulette Kelly “Цэцэг” шүлэг/

Сэтгэгдэл ( 4 )
ХЭРЦГИЙ ХҮНЭЭС АНХНЫ ОРОЛДЛОГО ДЭЭР НЬ ШУУД САЛАХ ХЭРЭГТЭЙ! АМЬД БАЙХ БҮХНЭЭС ЧУХАЛ ШҮҮ БҮСГҮЙЧҮҮД ЭЭ.
ЗА ТИЙМ БАЙДАГ ЮМ БАЙЖ.ҮҮНИЙ ТӨЛӨӨ ТӨР НЬ БАС ТББ нь ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ? ЭХНЭРЭЭ ЗОДОЖ ХҮЧИРХИЙЛЖ БАЙГАА АРААТНЫ ТӨРХТЭЙ НӨХӨРТЭЙ НЬ ТА АЛАЛЦАЖ ЗОДОЛДОЖ ЧАДАХ УУ? ҮГҮЙ ЧАДАХГҮЙ. ХҮҮХНҮҮД ӨӨРСДӨӨ АНГАЛЗАЖ ӨӨР ХҮНТЭЙ АВАЛЦАХААР ЭР НӨХӨР НЬ БАЯРЛААД АЛГАА ТАШИХ УУ? ӨӨР ХҮНТЭЙ ЯНХАНДСАН ХҮҮХЭН ЗӨВДӨЖ ХҮЧИРХИЙЛЭГЧ ЭХНЭРИЙХЭЭ ГАРТ АЛТАН АМИА ТАВЬСАН НӨХРҮҮД БУРУУТДАГ ИЙМ ЦӨВҮҮН ЦАГИЙГ БИД ҮЗЭВ.ХҮҮХНҮҮДЭЭ ХОЁР ХӨЛНИЙХӨӨ ХООРОНД БАЙГАА ХАР ҮСТЭЙ ЮМАА ХЭНД ЯАЖ ОНГОЙЛГОЖ ӨГӨХӨӨ САЙН БОДОЖ БАЙ. ТҮЛХҮҮР БОЛГОН ТААРДАГ БОЛ УТГАГҮЙШТ