Байгальд орхисон шашны эд зүйлсээ авахыг мэдэгдье

2017 оны 10 сарын 06

Нийслэлийн Байгаль орчны газар, бурхны шашны Тарвалин хийд хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг 2017 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулах тул шаардлагатай эд, хэрэгслээ авахыг урьдчилан анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баяр(27.123.212.131) 2025 оны 03 сарын 13

билэгдлийн чанартай зар байна даа. Бас ингэхгүй бол болдоггүй байх . Түүнээс биш уулхангайдаа өргөсөн юмаа буцааж авдаг мулгуу толгой байхгүй л болов уу. Нэгэнт өргөсөн, одоо төр хурааж авахад асуудалгүй. Би дэмжиж байна. Арай л байгаа юм аа . Энд тэнд мод бутанд уясан хадаг яндар дарцаг нь гандаад урагдаад тасарч хийсээд модоо боомилоод юун сүжиг бүү хэл айдас төрүүлэм харагддаг. Энгийн мань мэт нь аваад хаячихмаар санагдавч зүрхлэхгүй байгаа юм . Сайн байна.

1  |  0
Top