Төрийн толгойноос МАНАН хэмээх нам дамжсан олигархи бүлэглэл арилж, сарних шатандаа орсон. Шинэ Ерөнхий сайд ч тодорлоо. Одоо НИТХ-аас “60 тэрбум” –ын бүлэглэлийнхний төлөөллийг үлдэн хөөх шаардлагатай боллоо. Хоёр ч удаа НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан нь орны хүнээ 60 тэрбумынхан үе залгамжлагчаар үлдээх гээд байгаатай холбоотой. Ц.Сандуй огцорсон шалтгаанаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсантай холбон тайлбарлаж байгаа ч шалтаг нь өөр юм. МАНАН төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын бүлэглэлийг дагуулан сарнихыг ард түмэн, Улаанбаатарчууд хүлээж байна. Ингэж сарниулах эрх нь НИТХ-ын Төлөөлөгчдөд л бий. Тэдний гарт 60 тэрбумын бүлэглэлийн хувь заяа атгаастай байна.
Д.Амар

Сэтгэгдэл ( 0 )