БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газраас Гадаадын иргэн, харьяатын газарт хэвлэлийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх төслийг үзэглэлээ. Арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, БНТУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал,ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нарын албаны хүмүүс оролцов.
Хэвлэлийн тоног төхөөрөмж нь тус газрын үйлчилгээ, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах тараах материал, мэдээлэл, гарын авлага хэвлэх зэрэг үйл хэрэгт томоохон дэмжлэг болох юм. Төсөл хэрэгжсэнээр гадаадын иргэдэд зориулсан мэдээлэл, гарын авлагыг бэлтгэн хэвлэж, хилийн боомтууд болон гадаадын иргэдийн мэдээлэл авдаг сувгуудаар тарааж, байршуулах боломж бүрдэх юм.
Д.Дорж

Сэтгэгдэл ( 1 )
HEVLELIIN UILDVER HUND