Нийслэлийн эрүүл мэндийн газар АШУҮИС-тай хамтран ажиллахаар боллоо

2017 оны 10 сарын 05

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээнд заасны дагуу НЭМГ болон АШУҮИС-ийн зүгээс анагаахын төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа оюутан, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварт ихээхэн анхаарал хандуулж ажиллах юм байна.

Тухайлбал эмнэл зүйн дадлага сургалтыг төлөвлөгөө, хөтөлбөр, стандартын дагуу чанартай зохион байгуулж үндсэн, төрөлжсөн мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, эмч, сувилагч, бусад мэргэжилтнийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд хамруулан чадавхижуулах чиглэлээр хамтарч ажиллах юм. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн түүхт 75 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд өдгөө эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж яваа нийт төгсөгчдийнхөө хүрээнд баяраа тэмдэглэж байна. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мэндчилгээ дэвшүүлж, тус сургуулийн зарим багш, ажилтныг  “Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

  

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.140.207) 2025 оны 03 сарын 13

TSAGAA OLSON UU

1  |  0
Top