ОХУ-ын иргэн С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагналаа

2017 оны 10 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулж өгөв.

ОХУ-ын иргэн С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Орос-Монголын хамтын ажиллагаа” эдийн засгийн форумыг удаа дараа амжилттай зохион байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОРОС ШОУ(202.179.24.229) 2025 оны 03 сарын 13

ЗА ЗА БАГАБАНДИЙН ШАГНАЛЫН ХУРЫГ МОНГОЛООС ГАРГАЖ БАЙГАА ЮМ БАЙНА.ТӨРӨЛ САДАНГАА ШАГНАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ.

1  |  0
Top