2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Хүй долоо худгийн орчимд гарсан автомашины ослоор гурван гэр бүлийн долоон хүн амиа алдсан Хэргийг хэрэгсэхгүй болгож хаасантай холбогдуулан талийгаачдын ар гэрийнхэн хэргийг шалгасан мөрдөн байцаагч, хяналт тавьсан прокурор авлига авсан байж болзошгүй гэж үзэн Авлигатай тэмцэх газар /АТГ/-т есдүгээр сарын 14-ний өдөр хандсан нь үр дүнгээ өгч байгаа бололтой. Уг ослын талаар манай сайтад “Харуусал, гомдол дагуулсан долоон амь буюу Хэрэг хуучирдаггүй” нэртэй сурвалжлага нийтлэгдэж байсан. Хэрэг хуучирдаггүй гэдэг батлагдлаа. Тухайн үед амиа алдсан долоон хүний сууж явсан Приус машиныг замын хажуу руу шахсан гэх шаргал өнгийн “Ланд круйзер” маркийн автомашиныг есдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотоос олсон байна. Улмаар тухайн машины эзэмшигчийг олж тогтоон Төв аймгийн цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийж эхэлсэн гэдгийг Цагдаагийн байгууллагын эх сурвалж баталж байна.
Д.Амар

Сэтгэгдэл ( 4 )
Ashgui dee
АТГ хандахаас нааш цагдаа олж чадахгүй байсан нь хачирхалтай.
zamiin hajuu ruu shahaj osold oruulsan teneg gee biz dee.sain nuugdaj baisan bnaa.land kruizer unasan tolgoigui hun baij dee.mori unasan tolgoigui hun gedeg emegnelt zohiol bii!
Ашгүй дээ , илэрээсээ билээ дээ долоогийн долоон хүний амь хайран байна шүү дээ.