Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагуудад хүргүүлжээ.
Прокурорт хүргүүлсэн хэргүүд
- Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг,
- Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэг,
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэрэг,
- Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр нарт холбогдох эрүүгийн хэрэг,
- Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэрэг
Мөн төрийн өндөр албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт М.Тулга нарын нэр бүхий 7 хүнийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, яллагдагчаар татлаа. Түүнчлэн Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )