Хятадын Нийгмийг хамгаалахын танхимынхантай туршлага солилцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах танхимын Хилээр орох, гарах асуудал хариуцсан албаны урилгаар албан хэргийн уулзалт зохион байгуулж, туршлага солилцжээ. Уулзалтын үеэр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, боловсон хүчний уулзалт, солилцоог эрчимжүүлж, мэргэжилтнүүдээ туршлага солилцуулах, хил, бүсийн аюулгүй байдал, терроризм, хар тамхи, хууль бусаар хил нэвтрэх үйлдэлтэй тэмцэх үйл ажиллагаанд  анхаарал хандуулж, хамтран ажиллах талаар  ярилцсан байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах танхим нь 33 албатай, Ордосын Цагдаагийн газар нь 34 тасагтай, шууд харьяалах 5 байгууллагатай, 10 мянган алба хаагч ажилладаг байна. Ордос хотын цагдаагийн газар  2016 онд гэмт хэргийг эрчимтэй бууруулж “Амар тайван хот”-оор шалгарчээ.

Д.Амар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top