Харамсалтай: Гэртэйгээ шатжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Гэрийнхээ үүдний амбаарт ялаа үргээхээр утаа тавьж байгаад гал алдан гэртэйгээ шатсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал,“ГССҮТ-д түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн дуудлагын дагуу цагдаагийнхан ажиллажээ. Ингэхэд Өмнөговь аймаг Цогтцэций сумын харьяат Б /эр.54н/ нь есдүгээр сарын 29-нд гэрийнхээ үүдний амбаарт ялаа үргээхээр утаа тавьж байгаад гал алдан гэртэйгээ шатаж 40 хувийн түлэгдэлттэй тус эмнэлгийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна. Иймээс иргэд ахуй хүрээнд гал алдахаас болгоомжлохыг албаныхан анхаарууллаа.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top