Өмнөд хөршийн ард түмний ёсчлон тэмдэглэдэн нэгэн баяр бий. Тэр нь мэдээж Монголчуудын дургүй еэвэн баяр. Тус баярыг эсэргүүцсэн жагсаал маргааш Ю. Цэдэнбалын талбай буюу Улсын драмын театрын зүүн хойно байх олон нийтийн эзэмшлийн талбайд болох гэнэ. Энэ талаар Монголын иргэний хөдөлгөөний идэвхитэн Ч.Мөнхбаяр мэдэгдэл, уриалга гаргажээ. Тэрбээр мэдэгдэл, уриалгадаа:
- Ард иргэд ээ, монгол хүний нэр төр, хоёр орны найрамдалтай холбоотой цуглаандаа идэвхтэй оролцоорой.
Намар дундын баяр нь Хятадын соёлын нөлөөг их авсан орнуудад болдог. Билгийн тооллын 8-р сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Еэвэн баяр буюу Саран боовны баяр гэх нэр нь бас их хэрэглэгднэ. Энэ жил 10-р сарын 4-нд болно.
Намрын, ургацын гэмгүй сайхан баяр гэж ойлгогддог. Эртний энэ баярт Мин улсын үед өөрчлөлт гарчээ. Цагаан лянхуа гэдэг Сүн улсын үед үүссэн шашны бүлгийнхэн олон еэвэн хийж, дотор нь татаруудыг ал гэсэн бичиг хийж түгээснээр Улаан алчууртны бослогыг эхлүүлсэн гэх домогтой. Мөн еэвэнгийн хээнд нууц бичиг шингээсэн, дөрвөн хэсэг хувааж эвлүүлж уншихад татаруудыг ал гэсэн бичиг болсон ч гэдэг. Тариачид уулгалан босож, цус өсийн бэлгэ болсон улаан алчуур зүүж, монголчуудыг алж хядсанаар бослого эхэлжээ.
Ингээд Мин улсын үед татар монголчуудыг алж байна гэж еэвэн, тарвас хагалдаг шинэ зан үйл нэмэгдсэн байна. Ингэхдээ монгол хүнийг алав, тархийг нь хагалав, сөнөөв гэж баясан хашгирдаг, янз бүрийн таагүй зүйл хэлдэг, тэгээд еэвэн, тарвасаа иддэг аж.
БНХАУ-д аль нэг үндэстний баярыг нийт улсын баяр болгохоос зайлсхийдэг байжээ. Еэвэн баярыг үндэстэн хоорондын зөрчил гаргах вий гэж үзэж, бүх Хятадын баяр болгоогүй байж. Гэтэл 2013 онд бүх Хятадын баяр болгон зарлаж амралтын өдөр болгожээ. Үүнийг 2013 оноос БНХАУ дахи уугуул монголчууд эсэргүүцэж, шинэ статусыг нь цуцлахыг шаардсан ч нэмэр болоогүй.
Хятадын ард түмний уламжлалыг хүндэтгэнэ, гэхдээ еэвэн, тарвас хагалан, монголчуудын тархийг хагалж байна гэх ёс үйлдэх нь зургаансая монголчуудад сайныг эс авчирна, ямар ч муу үр дагавар гарч болно гэж өмнөд монголчууд мэдэгдэж байв. Энэ зан үйлээс болж, хятад монгол хүмүүсийн хооронд хэрүүл зодоон гарах нь олон удаа тохиолджээ.
Хятадын коммунист нам (ХКН) хятад үндэстний баярыг бүх улсын баяр болгож байгаа тохиолдол зөвхөн энэ биш, тэгэхэд БНХАУ дахи бусад үндэстнүүд өөрсдийн үндэсний баяраа бүрэн дүүрэн тэмдэглэх боломж байдаггүй гэж өмнөд монголчууд хэлдэг. Өнөөдөр эдгээр бусад үндэстэнд өөр үндэстнийг алж байна гэх зан үйлтэй баяр байдаггүй.
“Харин монголчууд өвөг дээдсийг нь олноор нь алж хядсан өдрийг баярлан угтаж, дуулж бүжиглэх ёстой болж байна” гэж өмнөд монголчуудын нэгэн байгууллага 2013 онд харуусан өгүүлсэн байдаг. Тийм учраас БНХАУ дахи монголчууд намар дундын баяраас монгол үндэстэнд таагүй зан үйлийг хасах, энэ баярыг монголчууд тэмдэглэхгүй болгохыг шаардсаар өдий хүрчээ. Даян дэлхийн бүх монголчуудыг Намар дундын баярын үеэр бойкот, эсэргүүцэл гаргахыг уриалж иржээ.
Өдгөө Хятад улсад үндэстэн хоорондын хагарал зөрчил үүсгэв, үүсгэхийг оролдов гэж хатуу шийтгэдэг. Тиймээс монгол хүний тархийг хагалах ёс хийж байгаа хүмүүсийг мөн тийнхүү хатуу шийтгэх учиртай. Өмнөхи нийгмийн ямарваа нэг өнөө цагт тохирохгүй бурангуй зүйлийг шүүмжлэн орхих хэрэгтэй юм.
Энэ хавар нэгэн хятад хүн Чингис хааны хөргийг доромжилсон ноцтой хэрэг гарахад бүх монголчууд санаа нэгтэй дургүйцсэн. Тэгвэл монгол хүний тархийг хагалах зан үйл нь үүнтэй агаар нэгэн. Чингис хаан ч монгол хүн, бид ч монгол хүмүүс. Учир иймд, тийм зан үйлийг хийж буй хүмүүсийг Чингис хааныг доромжилсон ухвар мөчид иргэнтэй адилтган үзэх ёстой байна... гэжээ.
Л.Зул
www6zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )
Балайраадл ханахгүй юма
Балайраадл ханахгүй юма
bvh yum huja naraas hamaaraltai haha uursduu hugjuuj malnuda yadargataim ereen bhgv bl mgl svireel yaduurad duusah bhda lalriin hujagiin sheesnvvd hujad aa doledgonj gvidim bgaz
ene door azaa hujaa nari bugsi vnsdeg ajil hideg zovlongo bichjilde huja nariig tegeel huurgud goshgoruulj bhgv bl zahin heden ereeni naimaachid dampuurad amitan blno bichje ereenes hamaraltoi mgl bh getsvv bnu azaa medjaa bh
Үүний үүх түүхийг маш сайн дэлгэрэнгүйгээр хойч үе, залуучуудад сайн ойлгуулах ажлыг сайн хийх хэрэгтэй. Түүнээс биш нэг улсын эсрэг зүйл болгох хэрэггүй байх.Харин ард олондоо нэг зүйлийг сануулахад Цагаан сарынхаа идээг еэвэнгээр дардагаа больцгоогоочээ.
хулгана муураар оролдов гэдэг шиг бид 100гаараа хятад явж наймаа хийж амь зогоодог улсууд бид очиход монголчуудыг зод дээрэмдээд эхэлвэл та нар яаач чадахгуйшдээ ястой голог больешдээ оросд очисон бид нар голог шиг л явдаг яагаад бичихгуй ярихгуй байна айгаад хятадууд биднийг зодож эхэвэл бидэнд л хэцуу тийм учираас нэг хятадуудыг муулаад зодоод байх дэмий лдээ харин эвтэй байж жаахан монго салгахаа бодоо оох огсон хунтэй оглоо заргалдав гэх чээр
Битгий мэдрэлд дайн дууссан битгий гай дуудаад бай.Хүн болж төрснийх дайн дажингүй амьдарчмаар бна шүү.
muu yumnii ur dagavar muugaar gardag. hyataduud maniigaa ingeed, ergeed baahan haraal, uzen yadalt avch baina daa. bid diplomat shugamaar huselt tavih ni zuv.
Min uls. Manj uls ali ert muhuj ugui bolson, odoo Hyatad gej uls bga, heden zuun jiliin umnuh tuuh suhuj 2 ulsiin ard tumniig bitgii tuurugduul, europiin ulsuud Gitler manaihig dairch alj hyadaj bsan geed odoo Germanchuudig uzen yadaad baihgui l bolowuu, jaahan uhaantai baij bodoj setgewel yasiin
Тэр баярын өдөр нь монголд байгаа хужаа болгоны тархийг нь хагалцгаая монголчуудаа
Туяа [ 43.228.129.229 ] минь энэ үнэн шүү. Өмхий үнэртэй амаараа чамайг шүлсдэн хүчиндэхийн цагт хужаа гэж хэн болохыг мэдэх болно. Эсвэл чи хужаагийн шээс бол тэр өмхий амт хужаагийн доор жаргах болно. Өмхий гичий минь.
Za heden ter bum hiniig neg namtai emkh zambaratai avaad saihan amidraad hogjood delhiin terguuleh uls bolood yavj bna daag,hoprondon hagarlduulj tsus ursgaj uah geev dain dajingui eruul saruulal amidrah heregtei sh dee hun bolj torsniih.oor bichij niitleh yum alguu ooroo tegeed eserguutslee ilerhiileed zogsohgui yu.
TEGEED ODOO YALGAH GEED BGAAN MGOLCHUUDIIG ESERGUUTSEJ JAGSA GEED BGAAMUU,TER ONGORSON YEIIG ODOO BODOOD BHIIN BOL MGOL ULS YAJ URAGSHLAH YUM,DELHII DAYARAL BUGD DAIN DAJIN ZOVLON UZSEN TEGLEE GEED JISHEEN JAPAN ATOMIIN BOMGOG HAYAUULJ ODOO BOLTOL HOR URSHIGAN BJIL BHAD AMERIKTAI HOORONDOO EV NAIRTAI IREEDUIGEE HARJ URAGSHILJ BNA.ODOO OORSDOO YAJ AMIDARCH BGAAGAA NEG HARCHAACH URID URIDAH AJLAAL HICHEELDEE.BITGII MGOLCHUUDIIG HOORONDON HAGARLDUULAAD BAI MAL.
ХӨӨРХИЙ ТЭР ЖИЖИГ ТАРХИТАЙ ХЯТАД ХӨХ ХОТЫН ШОРОНД ЗОДУУРАА ДААЛГҮЙ НОХОЙН ҮХЛЭЭР ҮХСЭН ГЭДЭГ. НАЙРСАГ АМЬДАРНА ГЭДЭГ НЭГ ҮНДЭСТЭН НӨГӨӨГӨӨ ДОРОМЖЛОХЫН НЭР БИШЭЭ
бид нар ч гэсэн гамин цэргийг устгалаа ай хө гээд л баярлаж л байдаг энэ нэг их сүйдтэй юм бишээ харин ч монголчууд маань дотроо нэгийг бодох юм биш үү
За одоо боль нээх эх орончид худлаа, худлаа. манайхан урд хөрштэйгөө найрсаг амьдрах ёстой, бид бөөн бөөнөөрөө урагшаа явж байдаг, заналхийлэлд өртвөл энэ Мөнхбаяр гэгч жижиг гар яахын чалчдаг шигээ амьтан биш ш дээ, бүү итгэ.