Чингэлтэй хайрханы тайлга болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 17

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар хуралдааны тогтоолоор Чингэлтэй хайрханыг тайх их тахилгыг 5 жилд, бага тахилгыг хоёр  жилд нэг удаа с зохион байгуулахаар шийдвэрлэж баталсан. Үүний дагуу Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх бага тайлга тахилгын ёслолын үйл ажиллагааг намрын эхэн сарын шар мичин сарын шинийн хорин тавны билигт өдөр, аргын тооллын есдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулжээ.  Шашны уламжлалт ёсоор Жанчивлан хийдийн лам хуврагууд тусгай дэг жаягийн дагуу буян номын хур буулгаж сүсэгтэн олны буян хишгийн урин даллага авч, хайрханы сахиусыг аргадаж тайлсан байна

 Д.Дорж

www.zindaa.mn.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.185.162) 2025 оны 03 сарын 13

хэнд хэрэгтэй юм бэ. ард түмэн ядарч бхд.

1  |  0
Top