ОБЕГ-т холбооны тоног төхөөрөмж хандивлав

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 15

Онцгой байдлын ерөнхий газраас Онцгой байдлын албаны гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьсан байна.

Энэхүү хүсэлтийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас шуурхай шийдвэрлэн 15430 ам.долларын үнэ бүхий хэт богино долгионы дахин дамжуулах болон радио станцыг бусад дагалдах хэрэгслийн хамт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахад удирдлагын найдвартай, тасралтгүй холбоо, зохион байгуулалт хамгийн чухал байдаг гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 Д.Дорж

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top