Олон улсын Прокуроруудын хуралд оролцож байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 15

Олон улсын Прокуроруудын холбооны 22 дахь удаагийн ээлжит хурал БНХАУ-ын Бээжин хотноо 2017 оны 9 дүгээр сарын 10-наас     15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. "Прокурор нийтийн эрх ашгийг хамгаалах нь” сэдвийн дор зохиогдож байгаа ээлжит хуралд 90 гаруй улсын 400 гаруй прокурор, хуульчид  хүрэлцэн очжээ. Манай улсаас Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.  .Хурлын үеэр БНХАУ-ын Ардын Дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Цао Зяньмин, манай улсын  Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг хүлээн авч уулзжээ.

 Д.Дорж

www.zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top