Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

2017 оны 09 сарын 14

Нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсээс “Цэцэн хуульч” хууль зүйн нөхөрлөлтэй хамтран энэ сарын 15-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 15-нд буюу баасан гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын байранд 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top