Нийслэлийн прокурорын газрын 2017 оны есдүгээр сарын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнг Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлжээ. Прокурорууд Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан хуваарийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, бусад газарт нийт 44 удаагийн яриа, таниулга явуулж, 47 удаа прокурорын мэдэгдэл бичсэн байна. Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгалт явуулахаар төлөвлөжээ.
Д.Дорж
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )