100 мянган хүн тутамд үйлдэгдэх гэмт хэргийн хувь АНУ, Хятадаас өндөр гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07


Австрийн Вена хот дахь НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх байгууллагын судалгаагаар жилд 100 мянган хүн тутамд  санаатай хүн  амины дөрвөн  хэрэг гарч байвал дундаж  үзүүлэлт болдог ажээ.  300 сая хүн амтай АНУ-д  энэ  хэмжээнд байгаа бол эсрэгээрээ гурван сая хүн амтай Монгол Улсад 100 мянган хүн тутамд гарах гэмт хэрэг есөн хувьтай  гарчээ. Зүүн Азийн Японд  0.2, Солонгост 0.4-0.6 хувь, 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улсад 100 мянган хүнд нэг жилд гарч байгаа санаатай гэмт хэргийн тоо 1 хувьтай гарсан байна. Гэмт хэргийн гаралт өндөр байгаагийн шалтгааныг “Манай  улс  хуулийг хатуу сахиулж чаддаггүй.  Хуулиар заасан ялын хэмжээ   хэт өндөр.  Таван жил, арван жилийн өмнө  гэмт хэрэг ямар  байсан, өнөөдөр ямар хэмжээнд буйг  хэн ч эргэцүүлэхгүй, ярихгүй, хариуцлага хүлээхгүй байгаатай холбоотой гэж Гаг дахь Олон улсын Эрүүгийн хэргийн  өмгөөлөгч Н.Орчлон тайлбарлажээ.

Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top