ОХУ-ын зэвсэгт хүчний зарим удирдлагыг хүлээн авч уулзлаа

2017 оны 09 сарын 07

 

Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2017" байлдааны буудлагатай хээрийн сургууль Монголын говь хээрийн нөхцөлд амжилттай явагдаж дууслаа.

Сургуулийн хаалтын ажиллагаанд оролцсон ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнод цэргийн тойргийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэслэгч генерал Александр Юурьевич Чайко болон бусад албаны төлөөлөгчид өнөөдөр БХЯ, ЗХЖШ-т ажиллалаа.

Дэслэгч генерал Александр Юурьевич Чайког УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат нарын албаныхан хүлээн авч "Сэлэнгэ-2017" сургуулийн үр дүн болоод цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.

Image may contain: 3 people, outdoor

Image may contain: 12 people, people standing and outdoor


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top