Цагдаагийн алба хаагчид 3 хүний амийг аварлаа

2017 оны 09 сарын 06

Чингэлтэй дүүрэг цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Х.Ганзориг нар “5 ханатай Монгол гэр шатаж байна” гэх дуудлагын дагуу шуурхай ажиллаж шатаж байсан гэрээс иргэн Н-ийг 2 охины хамт гаргаж амь насыг нь эрсдэлээс аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Цагдаагийн албанд өргөсөн тангарагтаа үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өдөр бүр чимээгүй гавьяа байгуулдаг алба хаагч нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аги(110.174.142.47) 2025 оны 03 сарын 13

Хоёр цагдаа аварсан байхад нэгнийх нь зургийг тавихгүй яагаав

1  |  0
Top