Д.Давааням: Хятад иргэд хадлан хадаж, хилээр гаргасан ямар ч асуудал байхгүй

2017 оны 09 сарын 06

“Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч М. Орхон өөрийн фейсбүүк хуудсаараа Live хийж “Дорнод аймгийн Халх гол сум Хятадуудаар дүүрч, Хятадын газар нутаг мэт болжээ” гэх  мэдээллийг цахим ертөнцөд тараагаад байна. Үүнтэй холбогдуулан уг мэдээллийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс  дэх газрын дарга Д. Даваанямаас тодрууллаа.

 Дорнодын тал, Халх гол орчмын нутаг хятадуудаар дүүрчээ гэх мэдээлэл өчигдрөөс эхлээд цахим ертөнцөд хурдацтай тархаж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Дээрх мэдээлэлд дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

Энэ асуудлаар цахим мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа фэйсбүүк хэрэглэгчдэд хоёр янзын мэдээлэл тарсан байсан. Нэгдүгээрт: Дорнодын тал нутаг алдарт Мэнэнгийн тал хятад иргэдээр дүүрлээ гэх, Хоёрдугаарт: Халх голын өвсийг хадахаар хятадууд олноороо трактор, техниктэйгээ орж ирлээ гэсэн мэдээллүүд тархаад байгаа. Үүн дээр тайлбар өгье.

Нэгдүгээрт: Дорнод аймгийн Матад сум газрын тосны 19, 21-р талбайд Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болж байна. Тус компанид хөдөлмөр эрхлэх гадаадын мэргэжилтэн, ажиллах хүчний тоог жил бүр Засгийн газраас тогтоож өгдөг. Өнгөрсөн онуудад буюу 2013, 2014 онд гадаадын ажиллах хүчний  тоо хэмжээг 2000  хүртэл байхаар тогтоож байсан.

Тэгвэл энэ онд Засгийн газраас тус компанид 934 гадаадын иргэн ажиллуулах квот олгосон. Харин 2016 онд Засгийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч оршин суух зөвшөөрлөө хууль, тогтоомжийн дагуу сунгуулан ажиллаж байгаа 967 гадаадын иргэн бий. Тэгэхээр одоогийн байдлаар тус компанид нийт 1901 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд ч ийм л тоотой байсан.

Хоёрдугаарт: “Дорнод аймгийн Матад сум газрын тосны 19-р талбайгаар хятад иргэд олноороо трактор барьж хадлан хадаж байна, хяналт байна уу..” гэх утгатай мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэл ямар учиртай вэ гэхээр 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор “ Өргөн хөх тал” ХХК 64 ширхэг бага оврын трактор импортоор оруулж ирсэн. Эдгээр оруулж ирсэн тракторуудаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийг хөлслөн Дорнод аймгийн Халх гол сум руу хүргүүлсэн. Үүний дотор трактор жолоодсон нэг ч гадаадын иргэн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

 Түүнчлэн Хятад иргэд хадлан хадаж, хилээр гаргадаг тухай яригдаад байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

Энэ жилийн тухайд Хятад иргэд хадлан хадаж, хилээр гаргаад байгаа ямар  ч асуудал байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар өвс тэжээл экспортлохыг хориглосон шийдвэр гараад, хэрэгжиж байгаа шүү дээ.

Өнгөрсөн 2015, 2016 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халх гол, Матад суманд тодорхой тооны БНХАУ-ын иргэд хадлан хадсан. Эдгээр гадаадын иргэдийг  уригч аж ахуйн нэгж нь эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлөө авч ажилласан, илэрсэн зөрчлийг бид тухай бүр шийдвэрлэж, хуульд заасан арга хэмжээг авч ажилласан. Ер нь иргэд олон нийт нэг зүйлийг анхаарах ёстой. Нутгийн захиргааны болон хадлангийн газар олгож буй эрх бүхий субьектээс гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай нэг ч аж ахуйн нэгжид хадлан хадах зөвшөөрөл, эрх олгоогүй. Бүх зүйл нарийн хяналттай байдаг. Тиймээс гадаадын иргэдтэй холбоотой янз бүрийн мэдээллийг холбогдох  баттай эх сурвалжаас асууж, тодруулж олон нийтэд цацаж байхыг та бүхнээсээ хүсье.

Ер нь Зүүн бүсийн хэмжээнд хэчнээн гадаадын иргэн ажиллаж, амьдарч байна вэ?

Манай Бүсийн газар нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт нутаг дэвсгэр, хилийн 7 боомт хариуцан виз зөвшөөрлийн болон бүртгэл хяналтын үйл ажиллагаа явуулж байна. Сүхбаатар аймагт Хэлтэс, Хэнтий аймагт төлөөлөл буюу ахлах мэргэжилтний бүтэц, зохион байгуулалттай ажилладаг. Одоогийн байдлаар Дорнод аймагт 1999, Сүхбаатар аймагт 243, Хэнтий аймагт 145 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа бөгөөд бид гадаадын иргэдэд тогтмол хяналт тавьж ажиллаж байна.

Гадаадын иргэдийн дунд зөрчлийн асуудал хэр гардаг вэ? Хяналт шалгалтыг хэрхэн явуулж байна вэ?

Гадаадын иргэдийн сонирхол, эдийн засгийн чадамж буурсантай холбогдуулан гадаадын иргэний зорчих хөдөлгөөн өмнөх жилүүдээс буурсан. Үүнтэй хамааралтайгаар энэ төрлийн зөрчил буурсан, нөгөө талдаа холбогдох хууль тогтоомжийг манай байгууллагын зүгээс сурталчлан таниулах ажлыг тогтмол зохион байгуулснаар гадаадын иргэд болон уригчид манай улсын хууль, тогтоомжийг мэддэг, дагаж мөрдөх нь сайжирч байна. Энэ оны эхний 8 сарын байдлаар Зүүн бүс дэх газрын хэмжээнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 115 зөрчлийг илрүүлэн 19,386,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, гадаадын 12 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, 21 аж ахуйн нэгж, байгууллагад хяналтын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.

Хяналт шалгалтын ажлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар хийж байна. Орон нутгийн иргэд болон хууль, хяналтын болон тусгай албадтай тогтмол мэдээлэл, солилцон хамтран зохион байгуулж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар


 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурам(103.212.118.206) 2025 оны 03 сарын 13

Газар дээр нь очиж үзээгүы байж битгий худлаа тоо,мэдээлэл яриад байгаач. Цаадуул нь ч гэсэн үгүй гээд бас л худлаа мэдээлэл явуулаад удаж бна ш дээ! Сэтгэлээсээ ажилладаг хүн байхгүй болчихож. Ганц нэг үнэн шударга ажилласан нэгнийгээ яаж ийж байгаад дардаг эсвэл халчихдаг жаяг ноёлж өчүүхэн хэдэн төгрөгөөр эх орноо алдах дээрээ тулаад бна.

1  |  0
зочин(103.10.22.145) 2025 оны 03 сарын 13

Очиж үзсэн үү гэж асуумаар байна.Ширээний ард ажил хийж утсаар мэдээлэл авах,бичиг цаас хоорондоо шидэлцэхээс илүү дорвитой ажил хиймээрсэн дээ

1  |  0
1111(146.185.28.59) 2025 оны 03 сарын 13

Аль аль нь газар дээр нь очиж сурвалжлагаа хийгээчээ.Хэзээ хадсаныг нь мэдэхгүй юм гэхдээ л халхголоор дүүрэн хадаад нуруулдчихсан өвс байна лээ.

1  |  0
budaanii hun(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Ylanguya halhgoliin hil,gaali deer ajilladag iimerhuu mantuunuud hagas buten saind amraltaaraa hil garchaad hujaad ochij usand orood,hoolnii shavhruug ni iddeg bolohoor hujaag l umuurch dongosdog.

1  |  0
unenee hel(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Hujaa l ih bna daa.halh gold bur ch ih..iimerhuu doldoi bolj ajild tomilogdson garuud uneniig helj zurheldeggui.

1  |  0
Слов(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

Сандал ширээндээ шигдэн сууж идэж уухаас өөрииг мэддэггүй новшнууд өмхии хужаа монголоор минь дүүрэн бгаа шүү дэ

1  |  0
Слов(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

Худлаа яриад бгаа юм бишүү өөрөа очиж үзсэн юмуу али дээрээс л хужаа нутаг болчлоо л гээд бгаа ш дэ

1  |  0
Moo(202.21.98.34) 2025 оны 03 сарын 13

t1 pyzda shd

1  |  0
oyun (66.181.184.148) 2025 оны 03 сарын 13

Zopiud hydlaa medeelel zarim setgyylhid taraaj baigaa

1  |  0
Очир сэндэр(59.153.114.243) 2025 оны 03 сарын 13

Нэг удаа тэнд очиж үз тэгээд наад дүгнэлтээ хий

1  |  0
Монгол(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Энэ төрийн эргүү түшмэл өрөөндөө өмхийрч суухаас өөр юу хийх юм. Аягүй бол Халх гол хаана байдгийг ч мэдэхгүй нөхөр бгаа

1  |  0
zochin(103.57.93.225) 2025 оны 03 сарын 13

ter hadlangaa naash ni ywuulaldaa end hadlangui hetsuul bnshdee yuun hytadruu gargah wee dandaa yaahaaraa hutadiin tald bdiin bee

1  |  0
Mnl tl(66.181.182.84) 2025 оны 03 сарын 13

Darga ged bga hogiin nowshoo sandal suudlaasa howhrohgvi n tuld hudlaa helhe boli chamd eh oron vr hvvhdee bodoh setgel bga bol bodit baidliig n ochij harchad daraa n nad tsaasan deereh toogo heleerei bi ter nutgiin hvn tend yu bolj yaj bgag chamaas ilvv medhiin bna Tend howor Emiin Urgamliig hytaduud tvvj bga bas Ows hadlan hadaj bga Odor shonogvi olon Tom Mashin gazriin tos zoon zam ewden boon aimaar toos manargan tawhij bgag bi ooriin nvdeer harj setgel emtren Uilj bsan hvn cham shig ymnuud hudlà yrij tsagaan zahtan tsarailj ajlaa hiij chadahgvi tsaasan deereh too yriad deed darga narta dolignod

1  |  0
baatar(202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

2000 hyjaa chin olon baina , Mongol hynd iamar ashigtai yum. neg tsoonog jaahan olborloj baital nuguuhuus garsangyi geed baahan aldagdaltai tailan gargaad ashig baihgyi geed tax tuldgyi gehchyylee naad tamsag chin

1  |  0
baatar(202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

2000 hyjaa chin olon baina , Mongol hynd iamar ashigtai yum. neg tsoonog jaahan olborloj baital nuguuhuus garsangyi geed baahan aldagdaltai tailan gargaad ashig baihgyi geed tax tuldgyi gehchyylee naad tamsag chin

1  |  0
baatar(202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

2000 hyjaa chin olon baina , Mongol hynd iamar ashigtai yum. neg tsoonog jaahan olborloj baital nuguuhuus garsangyi geed baahan aldagdaltai tailan gargaad ashig baihgyi geed tax tuldgyi gehchyylee naad tamsag chin

1  |  0
bat (103.26.194.207) 2025 оны 03 сарын 13

Darga geed bga lalar guai gazar deer ni ochood ajil ajilaa hii hj chadahgui bol chadah hvnd ni ajilaa og

1  |  0
zochin(103.57.94.102) 2025 оны 03 сарын 13

2016 ond svhbaatar erdenetsagaan sumand ochson hvn hytaduud ovsii ni hadaad duusch bn gesen.tegeheer ene nohriin helj bgaad itgehed hetsvv l ym.deer garsan ymnuud er ni dandaa arisaa hamgaalah gej l ydahiimdaa.haramsaltai

1  |  0
Oyu(97.118.119.75) 2025 оны 03 сарын 13

Ene nohor ooroo tend ochij ursen yumuu ooriig ni tomboy ogch tiish yvuulj uzuulj suuulah heregtei Ofhon yarch hudlaa yriagui gej bodoj bna

1  |  0
irgen(202.70.46.209) 2025 оны 03 сарын 13

Ene ooroo er ni tend ochij vzsen yumuu.hudlaa chalchigchidiin vr howrol l bna.Mongo bodohoos uur yum bodhoo bolison ed nar G.l.g mini ajilaa hii hiihgvi bol zaigaa tawiach

1  |  0
ogi(108.70.173.253) 2025 оны 03 сарын 13

bitgii huch sda min chi eh orniihoo toloo baij chadah uu yi ch ugyi hiijiin hujaanuud

1  |  0
zochin(84.78.211.31) 2025 оны 03 сарын 13

20” jil neftiin buteegdehuun olborloj bgaa kompani chini baraagaa avaad ulsiin hil hurtel zasmal zam tavij boldoggui yum uu.ooriinhoo nutagt zamtai manai nutagt bolohoor hussen gazraaraa davhij gazar talhalaad bgaa yum bishuu. er ni ooroo tend ochij uzsen uu.ter setguulch bol medeeguig meduulj haraaguig haruulsan sain uil hiisen gej bodoj bgaa shuu

1  |  0
Зочин(103.229.121.216) 2025 оны 03 сарын 13

Бүү худлаа хэл..

1  |  0
Top