Ш.Жадамба: Төр нь иргэнээ авахгүй юм бол арми нь маршалаа авна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

Монголын түүхэнд агуу удирдагчид маш олон бий. Тэгвэл түүний нэг болох Ш.Жадамба генералын тухай мэдээллийг хүргэе. Тэрбээр Шинэ Үндсэн хуулийн нөхцөл дэх олон улсын орчинд цэргийн ямар номлолтой байхыг шууд удирдан боловсруулж байжээ. 1990-ээд оны эхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төсөл боловсруулагдаж, Ш.Жадамба нарын санаачлага, чармайлтаар шинэ Үндсэн хуульд Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байхыг тунхагласан юм. 1993 онд Батлан хамгаалахын тухай, Бүх нийтийн цэргийн үүрэг, цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай, 1994 онд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”, “Төрийн цэргийн номлол” хэмээх баримт бичгийг УИХ баталсан. Тухайлбал, “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль” батлагдсанаар гавьяаныхаа амралтад гарах албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж авах эрх, нэг удаагийн тэтгэмжийн хугацаа, журам хуульчлагдаж армийнхны нийгмийн хамгаалал, эрх зүйн баталгаа бүрджээ. Эцсийн үр дүндээ Монгол Улс социализмын дараах гэгддэг орнуудаас, бүр ОХУ-аас ч түрүүлж батлан хамгаалах тогтолцоогоо шинэчлэн, зэвсэгт хүчний төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлагын ялгааг тогтоож, цэргийн байгууллагад тавих иргэний хяналтын үндсийг бий болгосон байна.Түүний Монгол Улсын Батлан хамгаалах яаманд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм.

Генерал Ш.Жадамбын хүү нэгэн удаа “Жил бүхэн хоёроос гурван хүн манайд өвөлждөг байсан болохоор орон дээр унтаж үзээгүй. Газар л зулаад өгдөг хүүхдүүд байлаа” гэж дурссан байдаг аж. Цэргийн л хүн, армийн л ажлаар бол хар элгийн байсан ч бөөрөндөө наан, гэртээ ч өвөлжүүлэх чинээний хээгүй, салбарынхаа төлөө жудагтай зүтгэж байсных нь баталгаа энэ болой. Цэргийн эрдэм судлал, сургалт, соёл урлагийн байгууллагуудыг хөгжүүлэхэд ч Ш.Жадамба генералын хувь нэмэр үлэмж их юм. Түүний өөрөө санаачилж, нойр хоолоо хугаслан зүтгэсний хүчинд Монгол Улсын Зэвсэгт хүчин эрдэм шинжилгээний байгууллага, үндэсний цэргийн академи, өөрийн гэсэн музейгээр хөрөнгө, “зоорь” хангалттай нэмэгдсэн байна. "Эх орны цэрэг" яруу найргийн наадмыг санаачлан, анхныхад нь "Жанжин Дэмидийн тарьсан мод" шүлэг тэргүүн байр эзлэхэд сайд, дэслэгч генерал Ш.Жадамба өөрөө цом, тухайн үеийн 300 төгрөгөөр шагнаж байжээ. Энэ соёлын санаачлагаар тусгаар тогтнол, эрх чөлөөний тухай олон шилдэг дуулал шүлэг төрөн гарч жанжин тугийг баярлуулж, жагсаалын цэргийг бахархуулж байсан юм.

Мөн түүний хийсэн нэгэн үйлдэл нь Монгол түмний сэтгэлд тодоор бичигдэн үлдсэн байдаг. Юу вэ гэвэл 1991 онд Ю.Цэдэнбал даргыг нас барсны дараа хаана оршуулах талаар удирдлагууд хэлэлцэж байсан юм. Тухайн үед нам засгийн хатуу бодлогоос болж Ю.Цэдэнбал даргын шарилыг Москвад нь орхих, Увсд чимээгүй оршуулах гэсэн санаанууд дэвшигдэж байсан юм. Харин энэ үеэр БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамбаа агсан "Төр нь иргэнээ авахгүй бол арми нь маршалаа авна” хэмээн  зоригтойгоор хэлж байжээ. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмээ(66.181.176.66) 2025 оны 03 сарын 13

Пүрэв генерал тэгэж хэлсэн юмуу Жадамбаа генерал нь хэлсэн юм уу?

1  |  1
Бэлтгэл офицер(202.179.24.132) 2025 оны 03 сарын 13

ОДОО МАН-ЫН ХУЖАА УЯАЧИД МИ СУ,ТАНГАД НАЙРАГЧ МӨНХБАТ,ЗУУРАЛДДАГ БӨХӨНЦӨРҮҮД СУМЬЯА, А НАР АРМИЙГ СУРЧ БИШ БАРИЛДАЖ ЦАГДАА ТӨГССӨН БЭЛЭГ ТЭМДЭГИЙН ЦАГДААГИЙН ХУРАНДААГААР УДИРДУУЛЖ БАЙГАА. ААХИЛСАН НӨГДӨӨДӨХ НЬ МЭДЛЭГ МЭРГЭЖЛЭЭ БҮҮР БОЛЬЁ, НАЙЗААРАА МОНГОЛЧУУДЫН ӨМНӨ ”БАДМААНЯМБУУ ААВТАЙ” ГЭЖ ДУУЛУУЛААД МАЛТИЙТАЛ БАЯСАН СУУДАГ ЁС ЗҮЙТЭЙ ГЭЖ БАЙГАА. БОЛООГҮЙ АНКЕТЕН ДЭЭРЭЭ АНГЛИ ОРОС ХЭЛТЭЙ ГЭЭД БИЧЧИХСЭН ШҮҮ.

1  |  0
Хурандаа (103.57.95.62) 2025 оны 03 сарын 13

Түүх үнэн байх ёстой. Бямбасүрэнгийн Засгийн газар хуралдаад Цэдэнбал гуайг эх оронд нь нутаглуулах хамтын шийдвэр гаргасан юм. Очирбатын зарлигаар маршал цолыг нь хурааж, зөвхөн генерал цолыг нь үлдээсэн тул генералын түвшинд Офицеруудын ордноос гаргаж оршуулсан юм даа. Арми маршалаа нутаглуулна гэх шиг нэг домог яриа зохиогдсон байх юм. Бямбасүрэн амьд байгаа шүү дээ. Жадамба том генерал, эрдэм чадалтай хүн байсан. Бас нүгэл ч их хийсэн. Ах дүү, хүүгээ армийн зэвсэг, техникээр тэтгэсэн гээд тоочвол зөндөө юм гарна. Гэхдээ одоогийн сайд ухаантай юмнуудтай яаж зүйрлэх юм бэ.

3  |  0
иргэн(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

Жадамбаа генерал бол монгол төрд хийсэн юмтай хүн .Энэбиш гэх ажлаа хийж ахадсан цалин авч байсан хүний баримлыг буулгаж оронд нь Жадамбаа генералын хөшөөг босговол таарна .

1  |  0
би(66.181.160.15) 2025 оны 03 сарын 13

Эрхэм энэ хүний удирдлагад ажилласан, цэрэг нь байснаараа бахархах монгол эрчүүд олон бий. Эх орны төлөө эр цэрэг шиг байсан эрчүүдийн дарга байж хойд үе нь санан дурсана гэдэг хэн хүнд заяадаггүй гавьяа шүү. Санаж яв!!!Ялангуяа шинэ үе...

1  |  0
Иргэн(122.201.28.11) 2025 оны 03 сарын 13

Нэг л их аархсан, цолтой хүмүүс ацаа хийж байдаг байна даа

1  |  0
Mgl(59.153.114.35) 2025 оны 03 сарын 13

Zaluu general ih blj de armi gj hlehed hetsvv blj hurandaa tsol abah gj 40 jiliin amidralaa army d ungurvvldeg bsan odoo general blohod 10 jil hangalttai yum u da

1  |  0
ЦЭРЭГ(180.149.93.14) 2025 оны 03 сарын 13

ОДОО АРМИД ЖАДАМБАА ГЕНЕРАЛ ШИГ ЭРДЭМТЭЙ ТОЛГОЙ БАЙХГҮЙ

1  |  0
Top