Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас үе үеийн ИТХ-ын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийг сонгох анхны сонгууль 1992 оны есдүгээр сард зохион байгуулагдаж улмаар 9 сарын 19-ны өдөр дүүргийн ИТХ-д сонгогдсон 95 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хуралдааныг хуралдуулж дүүргийн ИТХ-ын даргаар Д.Тогтохжаргал, Засаг даргаар А.Зул нар томилогдож байжээ.
Д.Дорж
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )