Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна. 

2017 оны 09 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор  27-32 хэм,  Увс нуур,  Их нууруудын хотгор болон говийн нутгаар 24-29 хэм,  бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 7-нд говь тал хээрийн нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top