Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 22 давхар барилга дээрээс өнгөрөгч зургадугаар сард 22 настай эмэгтэй унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэ хэрэгтэй холбоотой гэх “Сохо мебель” компанийн ерөнхий захирал Н.Жадамбаа News.mn сайтад тайлбар ярилцлага өгчээ.
Тэрбээр "Би талийгаачийг зодоогүй. Тэр бол худлаа мэдээлэл. Талийгаач өнгөрөгч тавдугаар сарын 30-ны орой ажлаа тарж яваад “Крокус” баарны гадна зодуулсан гэж ажлынхнаасаа сонссон. Талийгаач бүсгүй зодуулсныхаа маргааш ажил дээр ирээд ресторанд хоол идэхдээ хамт ажилладаг Булгаа, Нармандах, Сарангэрэл нарт хар нүдний шилээ авч үзүүлээд, “Өчигдөр орой Крокус баарны гадна хүнд зодуулчихлаа” гэж ярьсан байдаг. Энэ нь надтай огт хамааралгүй асуудал. Мөн талийгаачийн ар гэрийнхэн “Ажил дээрээ захиралдаа зодуулсан. Тэр үед Санчир менежер салгасан” гэж ярьсан байсан. Гэтэл тэр цагт Санчир менежер компани дээрээ ч байгаагүй, манай өрөөгөөр ороогүй нь хяналтын камерын бичлэгээр нотлогдсон. Манай компани хяналтын 144 камертай. Эдгээр камерын бичлэгийг хуулж, цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Ахиад хэлэхэд талийгаачийг би зодоогүй. Камерын бичлэгийн хөдлөшгүй нотолгоо болно" хэмээн ярьжээ. Мөн талийгаачийн цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл нь алга болсон гэх мэдээлэл ч худлаа гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл, уг хэрэгт "Сохо мебель"-ийн захирал Н.Жадамбаа ямар ч холбогдолгүй, худал мэдээлэлд гүтгүүлсэн гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байна.
Нэмж хэлэхэд, 22 настай бүсгүйн учир битүүлгээр амиа алдсан тус хэргийг Цагдаагийн газраас шалгасаар байгаа юм байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, уг хэрэг одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй. Мөн хэргийг хаагаагүй, холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тиймээс хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
5000000 төгрөг аваад буруугүй тухай мэдээлэл гаргадаг сайт байдаг гэсэн хо хо хо
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
МАН-ЫН ЗАСАГЛАЛЫН ҮЕД МӨНГӨ Ч ХУУЛИЙН ДЭЭР Л ГАРНА ДАА.
үхсэн хүн үг хэлэх биш л гэж байгаа даа