Олон нийтийн үйлчилгээний газар, баар, ресторан, зоогийн газарт үйлчлүүлж буй иргэдийн анхаарлыг бохь, сэтгүүл зарах нэрээр сарниулж гар утас, эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.
Тухайлбал:
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Бене” кафед үйлчлүүлж байсан иргэн С ширээн дээрээсээ Samsung J-7 маркийн гар утсаа алдсан, “Хаан бууз “ зоогийн үйлчлүүлж байсан иргэн З ширээн дээрээсээ iphone-7 маркийн гар утсаа хулгайд алдсан хэргүүдийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Иргэд та бүхэн олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ өөрийн эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 4 )
Маш том анхааруулга: төмөр замын вагоны үйлчлэгч энэбиш овогтой оюумаагаас БОЛГООМЖИЛ.зальтай луйварчин шүү
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
ТОМ ХУЛГАЙЧУУД ТӨРӨӨСӨӨ ХУЛГАЙЛНА.ХАРМААНЫ ХУЛГАЙЧУУД НЬ АРД ТҮМНИЙ ХАРМААНААС ХУЛГАЙЛНА.АРД ТҮМЭН ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ?