Баянхошуунд “Лантуун дохио” төрийн бус байгууллагын санаачилгаар “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг барьж байгуулах ажил амжилттай хэрэгжиж буй юм. Хоёр давхар барилгын ажил бүрэн дууссан, гаднах засвар тохижилтын ажил хийгдэж байгаа ажээ.
Иймд барилгын нээлтийн ажлыг ирэх есдүгээр сарын 15-нд хийхээр болжээ. Шинээр нээгдэж буйтай холбоотойгоор гурван хоног нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах юм байна. “Ид шидийн орон”-ы хүүхэд хамгааллын төвийн хоёр барилга нь дотроо түр хамгаалах байр, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, хүлэмж байрлаж буй юм. Мөн гаднаа хүүхдийн тоглоомын талбай, ажилдын гэр кампус байгуулж буй ажээ.
“Ид шидийн орон” төсөл нь нэг удаагийн тусламж хэлбэртэй бус, зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах хүүхдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хамгаалал зэрэг цогц асуудлыг шийдэх чухал төсөл юм. 




Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )
az husya
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ