Япон чанар, Монгол цэргийн зүтгэл

2017 оны 08 сарын 29

 

Зам бол хөгжлийн гүүр гэдэг. Жил бүр татвар төлөгчдийн хэдэн зуун тэрбум төгрөг зам барих, засах нэрээр улсын төсвөөс урсан гарч бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Харин чанар, стандартын талаар асуудал их бий. Монголын замын компаниуд нэг жилийн насгүй, чанар муутай, ус дамжуулах хоолоогүй зам барьсаар, мөнгө идсээр, нөгөө зам нь нэг удаагийн бороонд урсаж алга болсоор, үүнийгээ жил бүр засах нэрийдлээр дахин мөнгө идсээр удаж байна. Ердөө л мөнгө идэх түмний мэддэг уламжлалт ядарсан арга юм уу даа.

Тэгвэл Нарантуул захын урд талын “Нарны зам” хэмээх наранд халж, өвөлдөө хөлдөж, хавартаа гэссэн ч олон жил хэвийн ашиглагдаж байгаа нэг зам байна. Энэ бол жинхэнэ япон чанарын зах зухаас бидний монголчуудад харуулж чадаж байгаа зүйл юм. Монголчууд японы хүний амалсандаа хүрдэг байдал, хийсэн бүтээсэн ажил, бүтээгдэхүүний “яс” чанарыг мэддэг болоод олон жил өнгөрлөө. Ер нь яахаараа адилхан орчин нөхцөлтэй газарт япончууд зам барихаар хамгийн багадаа 20 жил, монголчууд зам барихаар хамгийн ихдээ нэг жил болоод эвдэрч эхэлдэг байна аа. Хариулт нь “мөнгө идэлт” гэдэгтээ олон хүмүүс санал нийлэх болов уу.

Image may contain: one or more people, sky, cloud, shoes, basketball court and outdoor

Энэ бүх чанаргүй зам барих ажил явагдаж байх хооронд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд нэгэн чухал үйл явдал олны анхааралд өртөлгүй даруухан өрнөж байв. Тэр бол Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүд, Японы цэргийн инженерүүдээс зам барих арга ухаан, технологийг суралцах зорилготой “Зам” нэртэй хамтарсан сургууль юм.

Япончууд манай цэргийн инженерүүдийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд японд аваачиж байгаад зам барих арга ухааныг эхнээс нь дуустал онолоор, үүний дараа бодит практик дээр яаж ажиллахыг дадлагаар зааж сургасан. Өнгөрсөн зун Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байнгын байрлалын гадна монгол, японы цэргийн инженерүүд хамтран 400 метр урт засмал замыг дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи, арга ашиглан тавьсан нь сургуулийн оргил үе болсон юм. Өвөл, зундаа огцом халж эсвэл хөлддөг, хүчтэй үер бороо, салхи шуурга болдог энэ газарт барьсан зам нэг жил болоход эмтэрч сэтэрсэн зүйл алга байна. Бодвол монголын цаг уур, байгалийн онцлог байдалд тохируулсан япон технологи, чанар гэдэг нь энэ байх.

Монголын цэргийн инженерүүд дэлхийн хамгийн сүүлийн технологи, аргад сургалцаад өөрсдийн техник, хэрэгслийг ашиглан эх орныхоо онцлогт тохирсон 40 цаашлаад 50 жилийн баталгаа өгч чадах замыг барьж, бүтээж байгаа нь хамгийн чухал явдал хэмээн бодож байна. Тийм ч учраас саяхан Зам тээврийн хөгжлийн яамнаас Зэвсэгт хүчний инженерийн 014 дүгээр ангид “Зам барих тусгай зөвшөөрөл” гардуулсан байна. Японы технологиор, чанартай зам барьж, бүтээж чадаж байгаа цэргийн инженерүүдээрээ бахархаж байна. Харин ийм чанартай зам бариулахыг хүссэн хүмүүс манай цэргийнхэнд хандах цаг иржээ.

Дэд хурандаа Р.Энхболд

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gfgh(202.70.46.211) 2025 оны 03 сарын 13

Yagd ymar uchiraas gj sain sudalj uzeegui bj yum meddg yum shg yrix yum. Drees ni zamiin injener nerte huwiin surguli togssn humuus bolon busad haltuurchad nar yuga ch medexgu bj ene salbariig ner hundiig unagaj bgad haramsalt bn

1  |  0
Замчин(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

Мэдэхгүй юмаа их болгоомжтой ярих хэрэгтэй, Нарны замын хучлагын зузаан 3 үе 10 см, одоо манай хийж байгаа замын хучлагын зузаан 5 см, нэгжийн өртөг нь японых 3 дахин үнэтэй. Манай замынхан зам бариад сурч байгаа, гагцхүү авилгагүй төсөв л өгчих.

1  |  0
Aanaa(66.181.185.208) 2025 оны 03 сарын 13

Mash shan sanagdaj bn 100 % sanal negtei bn ajild n amjilt husie eh orniiho 4zug 8 zovhisiig 20,30 jiliin nastai shan zamnuudaar holbooroi

1  |  0
mgl(43.228.129.77) 2025 оны 03 сарын 13

zuv, tserguud zam barival iluu barina. sain baina, odoo olon km zam bariarai.

1  |  0
Х. Б(66.181.165.103) 2025 оны 03 сарын 13

ЦЭРГИЙН САЛБАРЫНХАН ҮҮРГЭЭ Л БИЕЛҮҮЛСЭН НЬ ДЭЭР БАЙХ. ДУРТАЙ БҮХЭН НЬ ЗАМ ТӨЛӨВЛӨӨД БАРИАД БАЙДАГ Ч АСУУДАЛ БИШ. ЦЭРГИЙН САЛБАРЫНХАА ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ЯВАХ БАЙЛДААНЫ ОНЦЛОГ БҮХИЙ ЗАМАА ХИЙСЭН НЬ ОНОВЧТОЙ. ЦЭРГИЙН АНГИ ДОТОРХ ТОХИЖИЛТОО ХИЙДЭГ Л ЮМ БАЙГАА БИЗ. СҮҮЛИЙН ҮЕД УИХ-ЫН ГИШҮҮД ХҮРТЭЛ ЗАМ БАРЬДАГ НЭЭЛТ ХИЙДЭГ БОЛЖ БАРАГТАЙХАН БАЙГААРАЙ: Х. Б

1  |  0
Зам(202.9.42.59) 2025 оны 03 сарын 13

Замын гүйцэтгэгчд биш зургийн инженер түүнийг баталж байгаа нөхдүүд л хоолой,үерийн усны далан,замын үндсэн далангаа цаасан дээр үнэн зөв буулгаж өгөх хэрэгтэй

1  |  0
Са ах(66.181.160.107) 2025 оны 03 сарын 13

Зөв баяр хүгэе. Эх орны цэргүүдээр зам тавиулцагаая

1  |  0
Top