Д.Оюунхорол сайдаа! Улсад 1,3 тэрбум өртэй “Уорлд трэвел”компанид хариуцлага тооцохгүй явсаар байх уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 29

"Д.Оюунхорол сайд аа! Дархан цаазат газар дураараа дургигчдыг дуугүй харсаар байх уу?"  гарчигтай нийтлэл өчигдөр манай сайтад нийтлэгдсэн билээ. Тус нийтлэлийн үргэлжлэлийг одоо хүргэе.

"Уорлд трэвел” компани газар ашигласны 1,3 тэрбум төгрөгийн татварын өртэй

Тусгай хамгаалалттай газар 10 гаруй жил дураараа дургисан УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн төрсөн дүү Р.Бадрал нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй явсаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь нэгэнт тодорхой болжээ. Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс “Уорлд трэвел” компанитай холбоотой газрын төлбөрийн асуудлыг шалгахад 1.3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж тус компанийг эрүүгийн цагдаагийн газарт өнгөрөгч зургадугаар сарын 7-ны өдөр шилжүүлжээ. 

Монгол Улсын газрын төлбөрийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийг үл тоомсорлож, өнөөдрийг хүртэл Богинын аман дахь 30 га газрын ашиглалтын төлбөрөө барагдуулалгүй яваа Р.Бадрал гэгчийг Монголын төр эрхлүүлсээр байх уу?

Хуурамч тамга, тэмдэг буюу Р.Бадралын бас нэгэн булхай

Төрийн хуулийг уландаа гишгэж, хууль бус үйлдлийг хэнэг ч үгүй хийж явдаг Р.Бадралын бас нэгэн булхайг илчилье. “Уорлд трэвел” компанийн захирал Р.Бадрал анх “Надад батлагдсан ерөнхий төлөвлөгөө бий. Үүнд хөрөнгө оруулалт хийгээч” гэж Богинын аманд үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн аж, ахуй нэгж, иргэдэд хандсан гэнэ. Гэтэл тэр төлөвлөгөөн дээр байсан гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдсэн болохыг шинжээчид баталжээ. Р.Бадралд энэ хэргийнх нь дагуу хариуцлага хүлээлгье гэхэд гарын үсэг, тамга хуурамчаар үйлдсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар байдаг тул хүчингүй болсон аж. Энэ мэт хуулийн цоорхойг ашиглаж, хуудуутай үйл ажиллагаа явуулсаар ирсэн Р.Бадрал ямар хариуцлага хүлээлгүй явсаар байх уу?

"Д.Оюунхорол та ажлаа хийгээч"

Өнөөдөр Р.Бадрал Богинын ам дахь газраа усан гулгуурын талбайг ажиллуулж буй залууст түрээслүүлсэн байна. Тэрбээр Тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж буй хүн тухайн газрыг  цааш бусдад дамжуулахгүй гэдэг хуулийн заалт байдгийг мартсан уу. Аль эсвэл эгчийнхээ нэр нүүрэнд бардаж, ийм хууль бус үйлдлийг үл тоон хийсээр байна уу  Үүнээс гадна Нийслэлийн өмч харилцааны газраас өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын тавны өдөр “Уорлд трэвел” компанийн газар ашиглах хугацаа 2014 оны долдугаар сарын 22-нд дууссан талаар  тоот гаргажээ. Газар ашиглах хугацаа дуусна гэдэг бол тухайн газрыг ашиглах хууль эрхзүйн үндэсгүй болж байгаа гэсэн үг л дээ. Гэвч Р.Бадрал Богинын аман дахь 30 га газрын ашиглах эрхээ сунгуулалгүй, гурван оныг нэгэнт үджээ. Үдэхээр барахгүй төрийн тусгай хамгаалалттай газрыг бусдад түрээслүүлээд сууж байна.

Энэ талаар Р.Бадралын хууль бус үйлдлийн хохирогчид  “Яагаад их хурлын эгчтэй, дүүтэй хүн газрын төлбөрөө ч төлдөггүй, гэрээгээ ч сунгадаггүй, ганцхан гэрчилгээгээр бүх хүмүүсийг мунхруулдаг юм бэ. Энигмагийн гурван га-д төр төмөр нударгаа оройтсон ч төмөр нударгаа үзүүлж чадсан. Өнөөдөр Богинын аманд төр төмөр нударгаа үзүүлэх цаг нь болжээ. Энд “Уорлд трэвел” компани 474 ширхэг 9-16 давхар байшин барина гээд 12 жил мөрөөдлөө. Иргэд бид гурван жил хөөцөлдөж 90 байгууллагаас зуу гаруй бичиг цаас цуглуулж, ийм том зөрчил илрүүлж, шүгэл үлээчихээд байна. Бидэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Хан-Уул дүүргийн онцгой байдлын газар, дүүргийн тамгын газрын Энхболд даргаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар, Татварын хэлтэсийн дүгнэлт гээд бүгд бий. Үүний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Д.Оюунхорол та ажлаа хийгээч гэж хэлмээр байна. Гэрээгээ сунгаагүй “Уорлд трэвел” компанийн газрын зөвшөөрлийг цуцлаач. Зөвшөөрөл авч чадахгүй байгаа бидэнд, иргэдэд эрхийг нь олгооч. “Уорлд трэвэл”-ээс төлбөрөө авч, ашиглахгүй байгаа газрыг нь улс мэдэлдээ аваач. Гулгалтын талбай болох 12 га газрыг тэд зарж амжаагүй байгаа” гэж ярьсан юм.

Татвар төлөгчдийг бүсээ чангал гэх мөртлөө татвараа төлөөгүй Р.Бадралыг өмгөөлөх нь шударга ёс уу?

Улсад онц их хэмжээний хохирлыг Р.Бадрал гэгч учруулсан болох нь ХАн-Уул дүүргийн татварын хэлтэс, хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдчихсон байхад тус дүүргийн хяналтын прокурор Г.Мөнхбаяр 2017.07.16-ны 38 тоот тогтоолоор энэ хэргийг хэрэгсэхгүй болгож буйгаа гомдол гаргагчдад мэдэгдсэн гэх.

Үндэслэл нь үнэхээр хөгийн. Тодруулбал, энэ асуудал зөрчлийн хуулиар шийдэгдсэн, төлбөр нэхэх эрхзүйн эрх нь та бүхэнд хаалттай. Улс энэ төлбөрөө “Уорлд тревэл”-ээс нэхэж авна уу?, байна уу? Та бүгдэд хамаагүй. Шүүхэд нэхэмжлэх гаргах эрх нь нээлттэй гэж гомдол гаргагч нарт хариулсан байгаа юм.

 Өнөөдөр Монголын төр татвар төлөгч иргэдээ  бүсээ чангал гээд байдаг мөртлөө, газрын төлбөр зувчуулсан Р.Бадрал мэт этгээдэд ямар ч хариуцлага тооцохгүй өнгөрөх нь энэ үү.

Монгол Улсад шударга ёс ингэтлээ уланд гишгэгдсэн гэж үү. Дүүргийн газрын алба төсвийн орлогоо бүрдүүлэх ажлаа хийж чадахгүй, бүхэл бүтэн 1.3 тэрбум төлбөрөө авч чадахгүй байж татвар төлөгч бидний мөнгөөр цалинжаад сууж байгаадаа ичихгүй байна уу.

Өнөөдөр БОАЖЯ-ны ТХНУГазрын дарга Ч.Батсансар гарын салаагаараа газар ашиглах гэрчилгээг тарааж байгааг, араас нь хөөцөлдөж гурван сарын дотор гурвалсан гэрээ байгуулж, газрын төлбөр төсөвт оруулах байтал гэрчилгээгээ аваад 1-3 жил болоход гэрээгээ байгуулаагүй зөрчил илэрсээр байна. Татварынхан та бүхэн ажлаа хийгээч ээ. Албан тушаалтнуудын гар хөл болчихоогүй л юм бол "Амьгүй албат" болох хэрэг байна уу та бүхэнд. 

Баримт түшье. Тухайлбал, 2016 оны долдугаар сарын долооны өдрийн А-220 тушаалаар доорх 

1. Атилла тревел ХХК-1.53 га

2.Огторгуйн шилтгээн ХХК-1.6 га

3. Эйжиан номадс ХХК-1.2 га

4. Уорлд Эмпаар ХХК-3.0 га

5. Уорлд стандарт ХХК -12.45 га

6. Чингис турс ХХК-0.92 га

7. Эко ногоон аялал ХХК-4.01 га компаниудад газар ашиглах гэрчилгээ олгосон ч гурвалсан гэрээ хийгдээгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах түр журмаа барьж ажиллаач ээ, төрийн түшээд ээ, аж ахуй нэгжүүд ээ. Газрыг эргэлтэд оруулж, төсөв бүрдүүлэхэд анхаарлаа хандуулаачээ, салбарын сайд аа.  Нэн яаралтай дээрх компаниудын газар ашиглах эрхийг цуцалснаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтдээ төрийн төмөр нударгыг үзүүлж чаддаг болохоо харуулаач!!! Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахаар сайдын суудалд сууж байгаа юм бол газрын наймаа, тэр тусмаа Төрийн тусгай хамгаалалттай /Богд-Уулын амууд/ газрууддаа онцгой анхаарал тавиач ээ, Д.Оюунхорол сайдаа. Тэгэхгүй бол хуулийг гууль болгож явдаг Р.Бадрал мэтийн этгээдүүд эх орны минь газарт нутагт даанч гамгүй хандаж байна...


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.216.9) 2025 оны 03 сарын 13

Said hariutslaga toitsohuu? Huuli hyanaltiin baiguullaga hariutslaga tootsno Hun muulahiin uvchtei yum uu?

1  |  0
zochin(103.212.118.120) 2025 оны 03 сарын 13

uuruu khamsaatan ni biz dee , khudlukhguy baygaa bol

1  |  0
Kkkkk(217.172.229.74) 2025 оны 03 сарын 13

Migz burmaagiin balag ehlez bn! Buldog tsaraataj oyunhorolyg zailJul mash hurdan

1  |  0
Top