Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нарт зориулан эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйн хяналтыг сайжруулах, төрөлтийг удирдах онцлогийн талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна. . 2012-2015 оны эхийн эндэгдэлд хийсэн “Эх яагаад эндэв” итгэмжит лавлагаа судалгаагаар улсын хэмжээнд эндсэн 118 эхийн 87.3 хувь нь буюу 103 тохиолдол нь ямар нэгэн хавсарсан эмгэгтэй байжээ. Энэ удаагийн сургалт гурав хоног үргэлжлэх бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нар хамрагдаж байна.
Д.Амар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )