Тавантолгойн ордоос Гашуун сухайтын боомтоор дамжин БНХАУ- д нүүрс тээвэрлэн хүргэж 6000 гаруй автомашин бий. Тэдгээр автомашин нь Хятадын хил дээр 7 – 9 хоног саатаж байгаатай холбогдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийх гэж байна.
Олон хоног нойр хоолгүй ажиллаж, жолооч нарын хөдөлмөрийн эрхийг зөрчиж байна тэд үзэж буй юм. Хилээр саадгүй нэвтрүүлэхэд, түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллахыг жолооч нар Засгийн газарт шаардахаар Улаанбаатарт ирцгээжээ. Өдөртөө 1000 гаруй автомашин зорчдог учраас Хятадын хил дээр урт дараалал үүсч, жолооч нар олон хоног саатахад хүрдэг байна. Жолооч нар одоо Сүхбаатарын талбайд цуглаж байна.
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )
Зөв зөв тэндээ дийлэхэ байгаа л ирж байга ш дээ төр засаг анхаараачээ та нар өрөө даруулсан одоо туслаач
Жинхэнэ монгол хил дээр очиж даналзаад хилийн хэдэн хужаагийн хульхийг буулгаач . Ажил чинь тэнд байна . Одоо бяр чадал хэрэггүй оюун ухаан хэрэгтэй .
Хятад хилээрээ монголын нүүрсийг оруулна гэдэг дутуу алсан могой шиг л ю болж байна даа. Хэр удаан үргэлжилэх нь манай дээдсээс л хамаарах болов уу.