Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр олон дэвшилтэт зүйлс гарч ирж байгаа билээ. Гэвч сайны хажуугаар саар зүйлс ч байгаа. XXI-р зууны иргэдэд хамгийн гол аюул болоод байгаа зүйл бол генийн өөрчлөлттэй хүнс гэхэд хилсдэхгүй. Генийн өөрчлөлттэй хүнс нь олон талын сөрөг нөлөөтэй. Тухайлбал, шилжмэл уургийн нөлөөгөөр дархлаа суларч, харшилыг өдөөнө. Хүний гэдсэнд антибиотикт тэсвэртэй хорт бичил бактериуд бий болгох гэх мэт.
Тэгвэл генийн өөрчлөлттэй хүнснээс гэр бүлээ хийгээд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ. Энэ тухай дараах мэдээллийг уншигчдаа хүргэе. Бидний анзааралгүй хуулж хаядаг хүнсний бүтээгдэхүүн дээрх жижиг наалт нь тухайн жимс, ногооныхоо бүх мэдээллийг агуулж байдаг код бүхий шошго юм. Тус шошгоны мэдээллийг дараах байдлаар тайлж уншина. Хэрэв шошго дээр дөрвөн оронтой 3 буюу 4-өөр эхэлсэн кодтой байвал "бордоо" ашигласан гэсэн үг. Харин таван оронтой 9-өөр эхэлсэн кодтой байвал хүний эрүүл мэндэд хамгийн тустай органик хүнс байх аж. Харин эсрэгээрээ генийн өөрчлөлттэй хүнсний код нь таван оронтой бөгөөд 8-аар эхэлсэн кодтой байдаг байна.

Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )