ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд НҮБ-ын ХХААБ-аас өнөөдөр /2017.08.06/ 60 сая төгрөгийн хадлангийн техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. “Ган, зуд хавсарсан хүндрэлд яаралтай тусламж үзүүлэх, даван туулах чадавхийг бэхжүүлэх” техник, хамтын ажиллагааны ТСР/МОН/3602 төслийн дэмжлэгтэйгээр нийлүүлэгдэж буй техник, тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши энэ үеэр “ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд хадлангийн тоног төхөөрөмж болох бага оврын трактор, хадлангийн агрегат чиргүүлийн хамт, өвс хаман боогч, гар хадуур, жижиг усалгааны систем зэргийг нийлүүлж байна. Энэ нь өвөлжилт хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангахад зориулан өгч байгаа тусламж юм. Манай НҮБ-ын ХХААБ-аас 2,6 сая ам долларын хүмүүнлэгийн тусламжийг 10 мянга гаруй малчин өрх туслах болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулсан” гэдгийг онцлов.



Сэтгэгдэл ( 0 )