Олон улсын хуралд судалгааны бүтээлээ хэлэлцүүлжээ

2017 оны 08 сарын 17

Жил бүр Азийн Технологийн Институтээс зохион байгуулагддаг ELLTA 2017 олон улсын хурал энэ жил Тайландын Бангкок хотноо өнгөрсөн 7дугаар сарын 25-27 хооронд болж өндөрлөлөө.

Хуралд дэлхийн 67 орны  70 орчим шилдэг их дээд сургууль, 230 гаруй эрдэмтэн, судлаач оролцсоноос анх удаа Монгол Улсаас Тайландын вант улсын Наресуаны их сургуульд Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн менежментийн чиглэлээр суралцаж байгаа ахлах дэслэгч Б.Дорждэрэм өөрийн судалгааны ажил болох “Тоглоомын арга ашиглан бага сургуулийн сурагчдад гамшгийг даван туулах боловсрол олгох” сэдвээр илтгэл тавьж, амжилттай хэлэлцүүлсэн байна.

Мөн цаашид судалгааны үр дүн, хэлэлцүүлгээ нэгтгэж олон улсын сэтгүүлд (SCOPUS, ISI индексжүүлсэн) хэвлүүлэхээр болсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top