Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо нь 2017 оны 9 дүгээр сарын 26- 30-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөх хотод Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон хамтран зохион байгуулж байна. Хоёр талын ажлын хэсэг /2017.08.10/ өдөр Улаанбаатар хотноо хуралдлаа.
2017 оны 9 сарын 26-30 өдөр зохион байгуулагдах үзэсгэлэнд 30 орон зочноор оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа гэдгээрээ онцлог юм. Тиймээс Монгол улс дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг гадны улсад сурталчлах өргөн боломж нээгдэж байна. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспогийн хүрээнд дээд хэмжээний хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, хөрш орнуудын соёл спортын арга хэмжээ, гурван талт бүх салбарыг хамарсан хуралдаан болох юм.




Сэтгэгдэл ( 0 )