”Эрчим хүчний гудамж”-ны замыг түр хугацаагаар хаана

2017 оны 08 сарын 11

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох авто замын ажил хийгдэнэ. Дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлахаар боллоо. 

Иймд иргэд, жолооч нар дээрх чиглэлээс бусад буюу Сонсголонгийн зам болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Энэ үеэр Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнд зохицуулж ажиллах тул жолооч та алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top