ОХУ-ын иргэн манай улсад амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 11

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн Черняев Вадим Анатольевич /46 настай, эрэгтэй/ живж, осолдсон тухай дуудлага  наймдугаар сарын 6-ны 10.58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.  Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч хоёр автомашин хоёр завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас дөрвөн алба хаагч, нэг автомашинтай, сум орон нутгаас гурван иргэн нэг автомашинтай, цагдаагийн газраас найман алба хаагч  нийт 28 хүн таван техник хэрэгсэлтэйгээр  нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан аж. Эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг өнөөдөр /2017.08.11/ 09.15 цагт нуурын эргээс 1.5км зайтай, 12м гүнд хөвж явсныг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар албаны эх сурвалж мэдээлжээ. 


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чулуунбат Уранчимэг.(80.99.180.162) 2025 оны 03 сарын 13

Сайн ажилласан байна.

1  |  0
уншигч (103.26.195.66) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад мэ хум.

1  |  0
Top