Дэлхийн хүмүүс амьдрах цаг хугацаагаа хэрхэн зарцуулж байна вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 11

Хөгжил буурай орны иргэд их ажиллаж, бага унтдаг гэсэн ойлголт өнөөгийн нөхцөл байдалтай тохирохгүй болжээ. Хөгжилд хүрэх тусам унтах цаг нь багасдаг юм байна. Тэр тусмаа эрчимтэй хөгжиж буй орны иргэдийн нойр багасдаг, ядуу орны иргэд сайхан унтаж амардаг хачин үзэгдэл ч ажиглагдсан юм байна. Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер шөнө дөрөвхөн цаг унтдаг тухай англичууд гайхан ярилцдаг байжээ. Харин өдгөө олон иргэн Ерөнхий сайдын зовлонг эдлэх болжээ. Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас хийсэн нэгэн сонирхолтой судалгааны дүнг та бүхэнд толилуулъя.

Их Британичуудын идэх, унтахдаа зарцуулдаг цаг дэлхийд хамгийн бага амардаг гэгддэг япончуудтэй зэрэгцсэнийг энэ судалгаанаас харж болох аж. Судалгаанд хмрагдсан орнуудаас францчууд идэх унтахдаа хамгийн их цаг гаргадаг болох нь ч харагдсан байна. Тэд идэхдээ америкчуудаас бараг хоёр дахин их цаг гаргадаг, “Ууж идэхдээ уургын морь шиг” улс юмсанж. Харин хамгийн урт цагаар ажиллдг нь мэдээж япончууд болж таарчээ. Судалгаанд итгэх юм бол самуурайнууд урт цагаар ажиллахын зэрэгцээ үр хүүхдээ асрах, хувцас угаах, эцэг эхийн хуралд суух зэрэг “нэргүй ажил”-д ч хамгийн бага цаг зарцуулдаг шоргоолж шиг хүмүүс болж таарах нь. Угшигч та судалгааны дүнг маш ойлгомжтойгоор харуулсан доорх хүсэнэгтийг ажиглаад өөртэйгөө харьцуулж үзээрэй.

 

 

С.Төгөлдөр    

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.218.122) 2025 оны 03 сарын 13

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

1  |  0
Top