Хар арьст эрсийг Линчийн шүүхээр оруулж байгаа нь

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 10

Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн нэгэн хар толбыг та бүхэн харж байна.  Иргэд өөрсдөө дур мэдэн зохион байгуулдаг Линчийн шүүх хурлын үеэр энэ зургийг авчээ. Кавказ гаралтай цагаан арьстан эмэгтэйг хүчирхийлж, найз залууг нь хөнөөсөн хар арьст хоёр эрийг 10 000 гаруй игэд шоронгоос хүчээр гаргаж аван өөрсдийн хуулиараа шийтгэсэн нь энэ. Гэмтнийг гэсгээсэндээ хүмүүс хичнээн их баяртай байгааг та нүүрнээс нь хараад мэдэж байгаа биз ээ. Харамсалтай нь, ийм хурлын үеэр гэмгүй хүн шийтгэгдэж, гэмтэн нь үлдэх тохиолдол олон гардаг байсан юм. Өс санасан хүнээсээ өшөө авах хэрэгсэл ч болдог байжээ. Харин дээрх гэрэл зургийг ил захидал болгон хэвлэснээс хойш энэ балмад явдал зогссон түүхтэй. “Морь унасан толгойгүй хүн” романд Линчийн шүүхийн явагдах зарчмын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг билээ.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(122.201.31.197) 2025 оны 03 сарын 13

3 гарыг нухцан байгаа юм биш үү. 1 ийг нь андуураад нухцан юм болов уу

1  |  0
Top