"Төрсөн эх нь хүүхдээ төөрүүлж хаяжээ", "Хогийн цэг дээрээс хүүхэд олджээ", "Зочид буудлын өрөөнд хүүхдээ орхиж явсан хэрэг гарлаа"...
Ийм мэдээлэл байдаг л нэг үзэгдэл шиг байнга гарах болов. Үрийнхээ төлөө үхэн үхтлээ зүтгэдэг өр нинжин эхийн сэтгэл үгүй болоо юу даа гэлтэй. Тэр бүү хэл, хүүхдээ хөнөөхийг завдсан хэрэг хүртэл гарах болов. Үнэхээр зүрх зүсмээр дээрх мэдээллүүд энэ нийгмийн эмгэнэлт төрхийг илтгэх мэт. Баримт сөхье.
2016.03.21
Ой дөрвөн сартай охиноо зочид буудалд хаяж явжээ
Зочид буудлын өрөөнд хүүхдээ орхиж явсан хэрэг гарчээ. Тодруулбал “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах “.......” зочид буудлын өрөөнд хүүхэд орхисон байна” гэх мэдээлэл энэ сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус зочид буудлын ... тоот өрөөнд ой дөрвөн сартай Х охиныг орхиж явсан байжээ. Охиныг төрсөн ээж нь болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай 33 настай, О гэгч эмэгтэй орхиж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Х охиныг Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
2016.05.12
Төрсөн хүүхдээ хаяж явсан эхэд 5 жилийн ял оноолоо
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Улмаар Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Чанцалдуламыг Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнд таван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2017.01.21
Төрсөн үрээ зүүгээр шивж хөнөөхийг завджээ
Төрөөд 10 хонож байсан хүүгийнхээ амь насанд халдахыг завдсан аймшигтай хэрэг гарсан билээ. Хэрэг Баянхонгор аймагт үйлдэгдсэн бөгөөд эмэгтэйг иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай илрүүлэн, саатуулсан. Улмаар аймгийн эмч нар хүүхдэд яаралтай тусламж үзүүлж амь насыг нь аварсан. Тухайн нярай төрөхдөө дутуу төрсөн бөгөөд эмч нар эмчилж биеийн байдал нь дээрдэж, эмнэлгээс гаргасан байна. Гэвч эмнэлгээс гараад удаагүй байхад нь төрсөн эх нь хүүхдийг амьд үлдэхгүй байх гэх шалтгаанаар санаатай алахыг завджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хүүгийн эх 1991 онд төрсөн, Баянхонгор аймгийн харъяат иргэн Ц гэгч аж. Тэрбээр өөрийн төрүүлсэн 1 кг 800 г жинтэй эрэгтэй хүүхдийг зүүгээр бүх бие рүү нь, тухайлбал цээжин тус газарт нь олон удаа шивсний улмаас хүнд гэмтэл учруулсан тогтоогдсон байна. Одоогийн байдлаар хүнд гэмтэлтэй нярай ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нярайг ирсэн даруйд гурван удаа хагалгаанд оруулсан бөгөөд цээжин тус газраас нь зургаан ширхэг зүү эхний хагалгаагаар гарган авчээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс Эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Болсон хэрэг явдлын талаар хүүгийн эх Ц нь “Амьд үлдэхгүй байх гэж бодоод ийм хэрэг үйлдсэн. 10 гаруй зүү шивсэн” хэмээн цагдаа нарт мэдүүлэг өгсөн байна.
2017.01.24
Төрсөн хүүхдээ хөнөөсөн гэх эмэгтэйг эрэн сурвалжилж байна
Төрсөн хүүхдээ хөнөөсөн гэх 24 настай эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Тодруулбал, Болормаа овогтой Лхагвацэрэн нь өөрийн нэг ой 20 хоногтой охиноо хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Лхагвацэрэнг охиноосоо гадна өөр нэгэн хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Энэ талаар эх сурвалж “2015.07.21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр байрны гаднаас нэр хаяг тодорхойгүй 50-55 насны зүүн нүд хөхөрсөн эрэгтэй хүн ГССҮТ-д хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Тэр хэрэгт Б.Лхагвацэрэнг сэжиглэж байгаа” хэмээн мэдээлсэн юм. Учир битүүлгээр амиа алдсан эрэгтэйн болон төрсөн охиноо хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж буй энэ эмэгтэйн талаарх мэдээллийг 70120132 дугаарт хүлээн авч байна.
2017.01.27
Нярайн цогцос олдлоо
Энэ сарын 24-ний өглөө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст ирсэн иргэний дуудлагын дагуу очиход Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр МУБИС-ийн оюутны тавдугаар байрны ойролцоох хогийн цэгээс хөлдсөн нярай хүүхдийн цогцос олджээ. Цогцос 3.8 кг жинтэй эрэгтэй хүүхэд байжээ. Одоогоор цогцосыг задлан шинжилгээн өгсөн байна. Харин хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй эхийг эрэн сурвалжилж байгаа аж. Тиймээс жирэмсэн байсан, жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь алга болсон, эхийн талаар мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст болон 94374924 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.
2017 оны 4 сар
Нөхөртэй болохын тулд хүүхдээ хаясан байжээ
Эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэл, эх хүний ариун нандин бүхнээ умартаж, эр нөхөртэй болохын тулд төрсөн охиноо төөрүүлж хаясан хэрэг гарч байв.
Тодруулбал, “Бөмбөгөр” худалдааны төвд нэг ой 7 сартай охиныг хөтөлж яваад олны дунд оруулаад төөрүүлсэн хэрэг гарсныг камерын бичлэгээр цагдаагийн байгууллага шалгаж эзэн холбогдогчийг нь олж тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. “Бөмбөгөр худалдааны төвд бага насны хүүхэд төөрсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нь нэг ой долоон сартай У охиныг “Бөмбөгөр” худалдааны төв дотор төөрүүлж орхиод, зугтсаныг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлжээ.
Камерын бичлэгээс харахад улаан цоохор цамцтай нэгэн бүсгүй ногоон курткатай хүүхдээ хөтөлж яваад, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун хаалгаар орж, хүүхдийг чихрийн лангууны дэргэд орхиод зүүн хаалгаар гарч, “Бөмбөгөр”-ийн хойгуур тойроод, хамтран амьдрагч С-тэйгээ зугтаж байгаа бичлэг тэр хавийн камерт бичигдэн үлдсэн байна. Түүнийг хүүхдээ төөрүүлчихээд гараад ирэхэд нь хамт амьдрахыг хүссэн залуу нь юүдэн малгай өмссөн байдалтай хүлээж зогсож байгаа нь бичлэгэд буужээ.
Сэтгүүлчийн дүгнэлт
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд хүүхдээ хаях, төөрүүлэх нь гэмт хэрэгт тооцогдоно. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх 117.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 117.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг байна.
Бага насны хүүхдийг хаяж төөрүүлэх нь хүүхдийн амь насанд шууд заналхийлж байгаа хэрэг. Тиймээс хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны асуудал. Гэхдээ асран хамгаалагчийг нь шоронд хорилоо гээд хүүхдийн амьдралд өөрчлөлт гарахгүй. Тиймээс эцэг, эхчүүдийг албадан сургалтад хамруулж хүүхдээ хайрлахад сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх хэрэгтэйг гэр бүл судлаачид зөвлөдөг. Амьдралын хүнд хэцүү, хар барааныг хүүхэд үүрэх учиргүй. Гэвч гэмгүй хүүхдүүд томчуудын "тоглоом"-ын золиос болсоор байгаа нь даанч харамсалтай. Иймээс хүүхэд хамгааллын асуудалд хувь хүнээс эхлээд хороо дүүргийн Засаг дарга, халамжийн хэлтсийн хариуцлага, цаашлаад төрийн тогтвортой бодлого үгүйлэгдэж байгааг сануудлах нь зүйн хэрэг биз ээ.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 8 )
Монголын хамгийн том эмэгнэл , Бүх муу муухайн их үүсвэр бол Нам төвтэй хулгайч луйварчин нар төрийн эрхэнд гардаг улс төрийн тогтолцоо юм Энэ тогтолцоог Үндсэн хуулиас өөрчлөн Хоёр танхимтай Ард иргэдээс нэр дэшүүлэн сонгосон Ардын их Бага хуралтай болох хэрэгтэй Намуудийг тараах хэрэгтэй
Монголын хамгийн том эмэгнэл , Бүх муу муухайн их үүсвэр бол Нам төвтэй хулгайч луйварчин нар төрийн эрхэнд гардаг улс төрийн тогтолцоо юм Энэ тогтолцоог Үндсэн хуулиас өөрчлөн Хоёр танхимтай Ард иргэдээс нэр дэшүүлэн сонгосон Ардын их Бага хуралтай болох хэрэгтэй Намуудийг тараах хэрэгтэй
Монголын хамгийн том эмэгнэл , Бүх муу муухайн их үүсвэр бол Нам төвтэй хулгайч луйварчин нар төрийн эрхэнд гардаг улс төрийн тогтолцоо юм Энэ тогтолцоог Үндсэн хуулиас өөрчлөн Хоёр танхимтай Ард иргэдээс нэр дэшүүлэн сонгосон Ардын их Бага хуралтай болох хэрэгтэй Намуудийг тараах хэрэгтэй
Монголын хамгийн том эмэгнэл , Бүх муу муухайн их үүсвэр бол Нам төвтэй хулгайч луйварчин нар төрийн эрхэнд гардаг улс төрийн тогтолцоо юм Энэ тогтолцоог Үндсэн хуулиас өөрчлөн Хоёр танхимтай Ард иргэдээс нэр дэшүүлэн сонгосон Ардын их Бага хуралтай болох хэрэгтэй Намуудийг тараах хэрэгтэй
Монголын хамгийн том эмэгнэл , Бүх муу муухайн их үүсвэр бол Нам төвтэй хулгайч луйварчин нар төрийн эрхэнд гардаг улс төрийн тогтолцоо юм Энэ тогтолцоог Үндсэн хуулиас өөрчлөн Хоёр танхимтай Ард иргэдээс нэр дэшүүлэн сонгосон Ардын их Бага хуралтай болох хэрэгтэй Намуудийг тараах хэрэгтэй
Ene saituud odoo uurusduu negel shudrag ariuhan zuil yariad bicheed baih yumaa. dunguj sayahanl bug deereel neg namd neg gazriin hulgaichid hudaldagdchihsan bsnaa martchihsan yum bhdaa. taanar turiin deer bga hulgaichuudiig garhad ni tusalj tednii tald guudeg. teged ulas oron doroitoj iim bulai zuul ih garch bgaa yum.
Zuvhun ehchvvded bish etsegt davhar hariutslaga tootsdog bolmoor bna
Төрийн эрх мэдлийг булааж Ардтүмний хөрөнгийг хулгайлаж Ардтүмнийг ийм байдалд оруулаж байгаа эрх мэдэлтэй хулгайч нарын тэнгэр нэргээсээ