Хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тухай журмын төсөлд санал авна

2017 оны 08 сарын 10

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн    345 тоот тушаалаар НҮБ-ын тогтоолоор террорист гэж зарлагдсан байгууллага, этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргах, мэдээлэх, тэдгээрийн гүйлгээг түдгэлзүүлэх тухай журмыг баталж байсан.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 2013 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тухай журам” гэж нэрийг нь өөрчлөн шинэчлэн боловсруулав /энд дарж журмын төсөлтэй танилцана уу/. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг нь улам өргөн хүрээтэй болж байна. Иймд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаарх хяналтын тогтолцоог сайжруулах, санхүүгийн байгууллагуудын үүргийг нарийвчлан тодорхой болгох зорилгоор тус журмыг шинэчлэн найруулсан болно.

Журмын төсөлд оруулах санал, хүсэлтээ fiu@mongolbank.mn хаягаар ирүүлнэ үү.

 

МОНГОЛ БАНК

САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top