Хуурамч мөнгөөр гүйлгээ хийжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 10

Цагдаагийн байгууллагын мэдээгээр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номинхайпер маркет” дэлгүүрээр иргэн Б энэ сарын 8-нд үйлчлүүлэхдээ хуурамч 5000 төгрөгөөр гүйлгээ хийсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй ажээ. 

Дээрх хэрэгтэй холбогдуулж, иргэдийг мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхдээ хуурамч, эсэхийг сайн анзаарч байх шаардлагатайг хуулийн байгууллагынхан анхааруулсан байна.

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top