Томоохон хотуудын толгойны өвчин болсон гол асуудал бол агаарын бохирдол. Тиймээс агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг аль сайн авч чадсан нь өндөр хөгжилтэй үлгэр жишээ нийслэл хот байж чаддаг. Тэгвэл манай урд хөрш агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн нэгэн ухаалаг шийдлийг энд дурдах гэж байна.
Бээжин хотын утаа, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд цахилгаан машины хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлж эхэлжээ. Үүнтэй уялдуулан өдөрт 500 цахилгаан машин цэнэглэх хүчин чадалтай зогсоол нээсэн байна. Жолооч нар ухаалаг утсаараа төлбөрөө хийж, цэнэглэх 30 минутын хугацаанд амралтын өрөөнд тухлан зурагт үзэх боломжтой гэнэ. 2020 он гэхэд 900м радиус тутамд ийм цэнэглэх зогсоол барьж байгуулах аж.
Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
UTAAG BUREN SHATALTTAI BOLGOH AYN YAVUULMAAR YUM