Г.Доржзодовоос “60 тэрбум”-ын хэрэгт гэрчийн мэдүүлэг авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

 МАН-ын удирдлагуудын төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах тухай бичлэг УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө цацагдсан. Жил гаруй хугацаанд чимээгүй байсан энэ хэргийг АТГ, цагдаа, прокурорын байгууллагын удирдлагуудыг шалгах чиглэлийг Ерөнхийлөгч өгсөн юм. 

Үүнтэй холбоотойгоор хэргийг АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхлэсэн. Энэ хэрэгт бичлэг хийсэн Г.Доржзодовыг Тагнуулын ерөнхий газраас өчигдөр гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа удаан хугацаанд үргэлжилжээ. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нараас мэдүүлэг аваад буй юм.  

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдоос “60 тэрбум”-ын хэрэгтэй холбоотойгоор байцаалт авах тухай мэдээлэл бий. Гэхдээ түүнийг цагдаагийн байгууллагаас хараахан дуудаагүй гэж эх сурвалж мэдээлж байна. Г.Доржзодовын өмгөөлөгчөөр Ахмадын холбооны дарга асан Г.Баасан ажиллаж буй аж. 

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.213.190) 2025 оны 03 сарын 13

Өчиггүй цаазаар авах хэрэгтэй новшийн түгжил

1  |  0
зочин(119.40.103.162) 2025 оны 03 сарын 13

Эзэн Чингис хаан иймэрхүү Дүлзэнг өчиггүй цаазалдаг байсан гэдэг, Нээрээ ийм урвалт нийгэмд маш хортой үр дагавар авчирч болох учраас ийм арга хэмжээ авдаг байжээ, Энэ Доржзодов гэдэг нөхөр бол мөнгө өгвөл хэнийг араас нь хутгалах нөхөр байх шүү,

1  |  0
харо(150.129.140.205) 2025 оны 03 сарын 13

Тэгээд та нарийн татварын мөнгөнөөс хулгайлах нь зөв юмуу тэгээд хэн гаргаж тавих юм бэ тэр мөнгөө өгөөд албан тушаалд очсон хүн албанаасаа мөнгө гаргаж авах гэж улайрна тэгэхээр ард түмэний халааснаас гарна дэмжих байтлаа юу яриад байгаа малнууд вэ энэ бичиж байгаа хүмүүс Энхболд, Сандуй,нарын талын хүн байн ш дэ.

1  |  0
Монгол иргэн.(150.129.140.16) 2025 оны 03 сарын 13

Тийм ээ. Иргэн Доржзодовт хамтран ажиллаж байсан албан тшаалтан, хувь хэнийг ч бай тагнах, оролцож байсан ямар ажиллагааг бичлэг хийж авах, хжъувь хүн, нам улсын аливаа арга хэмжээний нууцлалыг зөрчин тараах эрхийг хэн гэгч албан тушаалтан өгөв гэдгийг Монгол улсын ерөнхийлөгчөөс даалгавар авсан АТГ, ТЕГ. ЦЕГ болон прокурорын нөхөд нарийвчлан давхар шалгах ёстой. Түүнчлэн АНУ-н иргэн, түүнтэй суусан Оюунгэрэл ямар эрх эдэлж хуулиас дээгүүр эрх эдэлж гэртээ сар гаруй хугацаанд гэртээ нууцал, сүүлд нь түүнтэй ярилцсан бичлэгээ телевизүүдээр гийтэд тараах болов гэдгийг мөн л шалгах ёстой.

1  |  0
ингэж болдог юм уу(202.9.41.242) 2025 оны 03 сарын 13

Доржзодов хүнийг тагнах, бичлэг хийх, хувь хүний нууцад халдах эрх байгаа юм уу. энэ гүйцэгэх ажлын үйлдлийг зөвхөн эрх бүхий байгуулагын тусгай эрх бүхий хүмүүс тодорхой зорилгоор тушаалаар гүйцэтгэх ёстойажиллагаа. Хэн нэгэн хүн энэ үйлдлийг хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх ёстой. ямар ч хамаагүй хүн дур мэдэн гүйцэтгэх ажлын шугамаар хийгдэх ажиллагааг гүйцэтгэсэнийхээ хариуцлагыг Доржзодов хүлээх ёстой. энэ хүн энэ ажиллагааг хийх эрх бүхий хүн биш биз дээ, ан. Монгол улсд юу болоод байна даа. Монгол улс байна уу, дураараа авирлаж болдог юм уу.

1  |  0
Zuv zuv(66.181.179.70) 2025 оны 03 сарын 13

Zuv zuv

1  |  0
Top