Гурван жилийн хугацаанд 60 сая чинээлэг иргэн ядуучуудын эгнээнд шилжсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

Дэлхийн банкны захирал Роберт Зелийк Нью Йоркод болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгджээ. Тэрбээр “Дэлхийн эдийн засаг эмзэг байгаа. Хямралын ард гарсан ч ирээдүй бүрхэг хэвээрээ” хэмээн ярьсан байна. Мөн эдийн засгийн хямрал нүүрлэсэн гурван жилийн хугацаанд 60 сая гаруй чинээлэг иргэд ядуу болон дундчуудын эгнээнд шилжсэн гэсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараа Нью-Йоркийн Dow Jones биржийн хувьцааны ханш  нэг хувиар унажээ. Азийн биржүүд дээр мөн бууралт ажиглагдсан байна. Дэлхийн санхүүгийн байгууллагуудын удирдагчдын чуулга уулзалтын үеэр Ойрхи Дорнод, Японы асуудал илүүтэй хэлэлцэгдсэн болоод ч тэр үү ирэх жилүүдэд сайн л хөдөлмөрлөхгүй бол эдийн засгийн хямрал дахин нэрвэх магадлал өндөр байгаа гэсэн мессежийг иргэд олж авсан байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top