Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандана

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

 Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргийг 19 жилийн дараа Улсын Дээд шүүх эцэслэн хэлэлцэж  шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 20 жилийн хорих ял оноосон.

Шүүгдэгчдийн ар гэрийнхэн энэ хэргийг зохион байгуулалттайгаар хилс хэрэгт гүтгэж байна гэж үзэж буй юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар болсон байна. Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Улсын Дээд шүүх нэгэнт шийдвэр гаргасан учраас одоо бидэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахаар өөр арга алга. Удахгүй албан ёсны хүсэлтээ өгнө” гэсэн юм. Өмнө нь тэдний зүгээс хяналтын шатны шүүх хурлыг нээлттэй явуулахад дэмжлэг хүсч Ерөнхийлөгчид хандсан ч ямар нэгэн хариу өгөөгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хэргийн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа билээ.

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ххх(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

Эргуу тэнэг Тувшин Минь Дээ

1  |  0
хаха(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

тэнэг гөлөгийн сэтгүүлч минь. хаана явж байгаад сэрээ вэ. Ц.Элбэгдорж чинь суудлаасаа буугаад 1 сарын нүүрийг үзэж байна ш дээ

1  |  0
Top