Өсвөр насны хүүхдүүд ахуйн газ үнэрлэсэн хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Өсвөр насны хүүхдүүд ахуйн газ үнэрлэсэн хэрэг дахин гарчээ. Энэхүү хэрэг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр болсон байна.

Тус дүүргийн наймдугаар хорооноос цагдаагийн байгууллагад “Байрны урд хүүхдүүд газ үнэрлэж байна” гэсэн дуудлага иржээ. Энэхүү дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очих үед арваннэгэн настай О гэх эрэгтэй, арван настай Б, 17 настай Э үйлдэл дээрээ баригджээ. Одоогоор ахуйн газ үнэрлэж, мансуурсан хэргийг шалгаж байгаа юм байна.

Ц. Сугар 

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top